“Aurora” саран чулуу мөнгөн хүзүүний зүүлт

66,000₮

Чулууны утга

Гайхамшигт төгс эмэгтэй энергийн илэрхийлэл болох саран чулуу нь эзэндээ зөн совин, эмэгтэйлэг увдис, бүтээлч чанарыг авч ирдэг гэлцдэг. Тэрээр үзэсгэлэн гоо, энэрэнгүй хайрыг мөн бэлгэддэг тул эмэгтэй хүнд заавал байх ёстой чулуунуудын нэг гэж үздэг ажээ. Хүссэн бүхнээ өөртөө татах соронз мэт увдис, эмэгтэйлэг энергиэ татах хүсэлтэй, мөн эрэгтэйлэг энерги хэт давамгай хөгжсөн, түрэмгий занг багасгах зорилготой хүн бүрт онцгой ээлтэй.


Хэмжээ:

Саран чулуун урт 1,2см, гинжний тойрогийн урт 40см +5см уртасгах боломжтой.


Материал:

Өндөр сортын (тунгалаг бөгөөд гялбаа сайтай) байгалийн саран чулуу, 925 сорьцтой мөнгө. Төмөр ороогүй тул төмрийн харшилтай хүн зүүхэд асуудалгүй.


Арчлах заавар:

925 сорьцтой мөнгө нь бусад металийг бодвол зөөлөн бүтэцтэй тул зүүж байх үедээ хувцасанд гогдох, юманд хүчтэй цохих, дарахаас сэргийлж болгоомжтой хэрэглэнэ үү. Нарны шууд тусгалгүй, хуурай газар хадгална. Худалдан авалтын дараах эвдрэл гэмтлийг худалдан авагч хариуцахыг анхаараарай.

StorePay

Ашиглан 4 хуваан төлөх боломжтой

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл