Обсидиан, лабрадорит, мөнгөн бугуйвч

55,000₮
Богино тайлбар
Байгалийн обсидиан, лабрадорит чулуу, мөнгөн бугуйвч
Үлдэгдэл: 2

Утга:

Хар обсидиан: Галт уулын хайлмагаас гарж ирдэг шилэн бүтэцтэй чулуу. Энэхүү чулуу нь хурц ирмэгүүдийг үүсгэдэг учир эрт дээр үед илд, жадны үзүүр зэрэгт хэрэглэдэг байсан ажээ. Иймээс ч сөрөг энергиэс эзнээ хамгаалж, аураны хамгаалалтыг бэхжүүлэн, элдэв атаа жөтөө, хорон муу үгс, биеийн хөнгөн өвчлөл зэргийг өөртөө хураан авж, энерги цэвэрлэж хамгаалдаг гайхалтай чулуу юм.

Лабрадорит: Монголоор хувилгаан гэж нэрлэдэг энэхүү чулууны туяаг эрт дээр үед туйлын туяанаас гаргаж авсан туяа гэж ярьдаг байжээ. Лабрадорит нь титэм хүрд болон мэлмий хүрдтэй холбогддог бөгөөд аураны хамгаалалтыг бэхжүүлэх шидтэй тул шидийн аргууд хэрэглэдэг, зөн совингоо тэлж сайжруулах хүсэлтэй хүн бүрт тохиромжтой.


Материал:

Байгалийн обсидиан, лабрадорит чулуу, мөнгө, сайн чанарын сунадаг сатурк.


Хэмжээ:

Бугуйвчны нийт урт 15-16см, сувдны диаметр 8мм.


Арчлах заавар:

925 сорьцтой мөнгө нь бусад металийг бодвол зөөлөн бүтэцтэй тул зүүж байх үедээ хувцасанд гогдох, юманд хүчтэй цохих, дарахаас сэргийлж болгоомжтой хэрэглэнэ үү. Нарны шууд тусгалгүй, хуурай газар хадгална. Худалдан авалтын дараах эвдрэл гэмтлийг худалдан авагч хариуцахыг анхаараарай.

StorePay

Ашиглан 4 хуваан төлөх боломжтой

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл