“Sorceress” лабрадорит зүүлт

88,000₮
Богино тайлбар
Лабрадорит буюу хувилгаан чулуун кулонтой мөнгөн гинж.
Үлдэгдэл: 1

Чулууны утга:

Монголоор хувилгаан гэж нэрлэдэг энэхүү чулууны гялбааг эрт дээр үед туйлын туяанаас гаргаж авсан туяа гэж ярьдаг байжээ. Лабрадорит нь титэм хүрд болон мэлмий хүрдтэй холбогддог бөгөөд аураны хамгаалалтыг бэхжүүлэх шидтэй тул шидийн аргууд хэрэглэдэг, зөн совингоо тэлж сайжруулах хүсэлтэй хүн бүрт тохиромжтой. Бясалгал хийдэг өрөөнд зөн совин сайжруулах зорилгоор, эсвэл олон хүн орж гардаг өрөөнд хамгаалалтын зорилгоор байршуулахад тохиромжтой.


Хэмжээ:

Лабрадорит чулууны урт 2см орчим хэмжээтэй, гинжний урт 45см, +5см уртасгах боломжтой.


Материал:

Цэвэр байгалийн чулуу, 925 сорьцтой мөнгө.


Арчлах заавар:

925 сорьцтой мөнгө нь бусад металийг бодвол зөөлөн бүтэцтэй тул зүүж байх үедээ хувцасанд гогдох, юманд хүчтэй цохих, дарахаас сэргийлж болгоомжтой хэрэглэнэ үү. Нарны шууд тусгалгүй, хуурай газар хадгална. Худалдан авалтын дараах эвдрэл гэмтлийг худалдан авагч хариуцахыг анхаараарай.

StorePay

Ашиглан 4 хуваан төлөх боломжтой

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл