"Beautiful Beasts" тарот хөзрийн ялгаа ба онцлог:
Энэхүү хөзөр нь харьцангуй шинэ хөзөр бөгөөд гоёмсог, уран сэтгэмжтэй, хүчирхэг амьтдын дүрслэлээр дамжуулан хөзөр бүрийн утгыг гаргаж ирснээрээ онцлог юм.
🦁 Амьтдын бэлгэдэл дээр суурилсан – Хүн дүрслэхийн оронд хүчирхэг, сүр жавхлантай амьтад зураглагдсан. Амьтдын бие махбод, зан төлөв нь хөзрийн уламжлалт утгатай нийцэж, илүү зөн совинтой тайлал хийхэд тусалдаг.
🎨 Уран зураг мэт гоёмсог дүрслэл – Ихэвчлэн акварель эсвэл пастель өнгийн, зөөлөн уур амьсгалтай, гэхдээ эрч хүчтэй уран зургуудтай.
🌙 Зөн совинг хөгжүүлэхэд тохиромжтой – Хүнд оккульт, Каббала эсвэл астрологид төвлөрөхөөс илүүтэй зөн билгийн уншилт хийхэд зориулагдсан.
✨ Амьтдын сүнслэг бэлэгдэлийг судлахыг хүсдэг хүмүүст
✨ Зөвхөн зураглал дээр төвлөрсөн бус илүү чөлөөтэй, зөн совин дээр илүү төвлөрсөн уншилт хийх хүсэлтэй хүмүүст
✨ Уламжлалт таротоос өөр, илүү уран сэтгэмжтэй зураглал бүхий хөзөр хайж буй хүмүүст
Энэхүү таротын хөзөр бүр нь зөвхөн нэг амьтны тухай өгүүлээд зогсохгүй, тухайн амьтны хүч чадал, зөн совин, бэлэгдлийг илүү гүн гүнзгий мэдрэх боломжийг олгодог. 🦊🔮
Тарот хөзрийн товч түүх:
Тарот хөзөр нь олон зуун жилийн өмнөөс уламжлагдаж ирсэн мэргийн хөзөр юм. Түүхчид тарот хөзрийг эртний Египет бурхад, дарь эхийн нууцуудаас сэдэвлэгдсэн гэж үздэг бөгөөд 18-р зууны үед Европруу тархахдаа зөвхөн баян ноёдын гараас гарт дамждаг байв. Харин 19-р зуунаас олон нийтэд тархаж эхлэсэн бөгөөд Памела Смит болон Артур Уэйт нэртэй оккултистууд бидний одоогийн хэрэглэж буй "уламжлалт зураглалтай" тарот хөзрийг анх эрхлэн нийтэлж байжээ.
Үүний дараагаар үй олон өөр зураглалтай тарот хөзрүүд төрөн гарсан авч, бүгд Смит болон Уэйтийн гаргасан 78 хөзөр бүхий тарот хөзрийн бүтэц болон утга дээр суурилсан байдаг. Иймээс тарот мэргэд суралцаж байгаа хүмүүс эхлээд Смит Уэйтийн аль нэг хөзрийг сонгон авч суралцваас дараа дараагийн илүү нарийн утга, энерги бүхий хөзрүүдээр мэргэлэхэд дөхөм болох юм.
Хэмжээ:
10*6 см
Материал:
Бүрэлттэй цаас
Хөзрийн утгын тайлбар:
Смит Уэйтийн хөзөр дээр суурилсан хөзрүүдийн утга бүхий Монгол хэл дээрхи хэвлэмэл тайлбар дагалдаж очино. Мөн хайрцаг дээрхи QR кодыг уншуулж Англи хэл дээрхи онлайн тайлбар авах боломжтой.
Жич: Энэхүү хөзөр нь хэрэглэгчдийнхээ худалдан авах чадварыг харгалзан үзсэний үндсэн дээр боломжийн үнээр худалдаалж буй дуурайж хэвлэсэн хөзөр юм. Хэрэв та энэ хөзрийн албан ёсны хэвлэл бүхий хөзрийг авахыг хүсвэл бидэнлүү чатаар холбогдож захиалан авах боломжтой.
StorePay
Ашиглан 4 хуваан төлөх боломжтой