Аметист бөмбөлөг (суурьтай)

222,000₮
Үлдэгдэл: 1

Бөмбөлөгний диаметр: 7cm.

Цэвэр байгалийн аметист чулуу.


Чулууны утга:

Эрт дээр үед аметист буюу нил ягаан болор чулуу нь алмаз эрдэнээс ч илүү үнэ цэнтэй, зөвхөн хаад ноёдын хэрэглэдэг чулуу байв. Титэм хүрдэд хүрч үйлчилдэг энэхүү чулуу нь айдас түгшүүрийг дарж, зөн совинтойгоо холбогдоход тусална. Мөн давхар энергийн хамгаалалтыг бэхжүүлж өгдөг.


Байгалийн чулуутайгаа хэрхэн холбогдох вэ?

Юуны түрүүнд чулуугаа гэртээ авч ирээд арцаар эсвэл өөр бусад энерги цэвэрлэдэг ургамлаар утаж ариутгаарай. Ингэснээр таны чулуунд хүрсэн бусад хүмүүсийн энерги арилж сарних бөгөөд байгаль дэлхийгээс шив шинээрээ ирсэн мэт цэвэрлэгдсэн байх болно. Үүний дараа чулуугаа гартаа атгаж, нүдээ аниад чулуундаа утгын дагуу үүрэг даалгаварыг нь оноогоорой. Жишээ нь: ягаан болор чулуу авсан бол "надад хайрын зөөлөн энергийг авч ирээрэй" гэж шивнэнэ. Ингээд чулуундаа хүрсэн чигээрээ бяцхан бясалгал хийгээрэй. Ингэхдээ чулуу та хоёрын энерги цагаан өнгийн гялалзсан энергиэр холбогдож, чулуу тань баяр хөөртэйгөөр үүргээ биелүүлж эхэлж байна гэж итгээрэй.

Чулуугаа авсны дараа 7 хоногийн хугацаанд аль болох биедээ ойр байлгана. Ингэж байж чулуутайгаа холбогдох холбоо тань бэхжиж, тэр үүргээ сайн биелүүлэх юм.


Байгалийн чулууны арчилгаа

Та чулуугаа аль болох нарны шууд тусгалаас хол хадгалж байгаарай, учир нь зарим чулууны гайхалтай өнгө нарны тусгалд ганддаг шүү!

Чулуугаа хэр их ашигладагаас шалтгаалж сардаа нэг удаа эсвэл 2 сардаа нэг удаа гэх мэт тогтмол байдлаар энергийг нь үе үе цэвэрлэж байгаарай. Ингэхдээ мөн л ялгаагүй арц эсвэл бусад цэвэрлэгээний ургамлаар утаж ариулахад хангалттай.

Чулууны тань энерги суларсан мэт мэдрэгдэж байвал энергийг нь сэргээж цэнэглэхийн тулд тэргэл сартай үед цонхныхоо тавцан дээр тавьж хонуулах, уул усанд гарахдаа хэсэг хугацаанд хөрсөнд булж энергийг нь сэргээж байгаарай.

Байгаль эхээс бидэнд өгсөн бэлэг болох эдгээр хөөрхөн чулуунууд танд ашиг тусаа хүргэх болтугай, амжилт хүсье.

StorePay

Ашиглан 4 хуваан төлөх боломжтой

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл