Уст болор (эсвэл улан болор гэж нэрлэгддэг) чулуу нь шил мэт тунгалаг байх тусам үнэ цэн нь ихэсдэг. Энэхүү гар аргаар урласан бугуйвч нь дээд зэрэглэлийн тунгалаг уст болор чулуунуудыг 925 сорьцтой мөнгөөр хэлхсэн хийцлэлтэй.
Чулууны утга:
Мастер анагаагч гэж нэрлэгддэг усан болор чулуу нь эзэндээ бүх чакраны цэвэр цэмцгэр байдал, аураны бэхжүүлэлт зэргийг авч ирдэг гэгддэг бөгөөд маш зөөлөн энергитэй хүн бүрт байх ёстой байгалийн чулуунуудын нэг юм. Элдэв зан үйлд усан болор чулуугаар ихэнхи чулууг орлуулж болдог нь энэхүү чулууны гайхамшигт хувиргах чадалтай холбоотой. Орд бүрд ээлтэй.
Материал:
Байгалийн чулуу, мөнгө.
Хэмжээ:
Бугуйвчны урт 17см орчим (дундаж бугуйтай эмэгтэй хүнд таарна), +3см сунгаж зүүх боломжтой.
Арчлах заавар:
925 сорьцтой мөнгө нь бусад металийг бодвол зөөлөн бүтэцтэй тул зүүж байх үедээ хувцасанд гогдох, юманд хүчтэй цохих, дарахаас сэргийлж болгоомжтой хэрэглэнэ үү. Нарны шууд тусгалгүй, хуурай газар хадгална. Худалдан авалтын дараах эвдрэл гэмтлийг худалдан авагч хариуцахыг анхаараарай.
StorePay
Ашиглан 4 хуваан төлөх боломжтой