Танд эдгээр шинж байна уу?
- Зүг чиглэлгүй, хүсэл эрмэлзэлгүй, гацсан мэт мэдрэмж авдаг.
- Өдөртөө хийх зүйлс тодорхойгүй, хувийн зохион байгуулалт хангалтгүй санагддаг.
- Өдрөөс өдөр, цалингаас цалин, зээлээс зээл зэргээр "амь зуух" маягаар амьдарч байгаа.
Хэрэв та дээрх 3-н асуултын аль нэгт тийм гэж хариулсан бол танд баяр хүргэе! Та дэлхийн хүн амын талынх нь урд алхаж байна, учир нь та өөрийгөө анзаарч хардаг, өөрийгөө мэдэрдэг азтай хувь тавилантай нэгэн ажээ. Өдгөө дэлхий дээрх тэрбум, тэрбум хүмүүс ийм байгаагаа ч мэдэх сөхөөгүй амьдарч байна.
--------------------------------------------------------------------------------
Ердөө дөрөвхөн жилийн өмнө Shvlam Arts гэх шинэхэн Инстаграм хаягийг нээж байхдаа би одоогийн амжилтаа төсөөлөө ч гүй явжээ. Өөрийн сүнсийг сонсохыг сонгосон тэр мөч, өөрийн "Сэнтий"-д заларсан тэр өдөр, сандран барин хийсэн анхны видео, зуун дагагчтай болоод томоос том тодорсон тэр инээмсэглэл гээд энэ бүхэн миний хамгийн нандин дурсамжуудын нэгээхэн хэсэг болон тодоос тод гэрэлтэх од шиг л ой тойнд минь үүрд үлджээ.
Энэ хугацаанд манифестийн хүчээр өөрийн болгож чадсан зүйлсээсээ хэдхэнийг дурдвал:
- Анхны машин
- Анхны байр
- Гадаадын 5 улс орон дахь аяллууд
- Гэрээсээ ажиллах боломжтой ажил
- 100к дагагч
- Хувийн 2-3 бизнес
- E-barimt-аас 500к-ийн хонжвор 😂
- Хэзээ ч анагааж чадахгүй гэж боддог байсан сэтгэлийн гэмтлийн анагаалт
- Гүнзгий сүнслэг мэдлэг бөгөөд хамгийн гол нь СҮНСЛЭГ ХОЛБООС зэргийг өөрийн бодит ертөнцдөө дуудан авч иржээ.
Манифест гэдэг зүйлийг "Нууц" номоос эхшүүлээд 20-иод жил суралцаж, олон жилийн туршид янз бүрийн аргаар туршиж, сая сая төгрөгөөр яригдах сургалтуудад суусаар хамгийн сүүлд угт нь хүрээд энэ бүхэн ямар энгийн зүйл болохыг ойлгосон билээ. МАНИФЕСТ буюу БҮТЭЭХ гэдэг нь ертөнцийн хүүхдүүд бидний мөн чанарт үргэлж оршсоор ирсэн, оршсоор байх байгалийн үзэгдэл ажээ. Чухам хэдхэн "нууц биш нууцуудыг" мэдчихвэл, тэрнээс ч илүүтэйгээр мэдэрчихвэл их л энгийн, ёстой л эелдэг даруу ойлголт ажээ. Та манифест хийдэг байхын тулд ямар нэг онцгой чадвартай байх шаардлагагүй, ямар нэг агуу хувь заяатай байх шаардлагагүй, өдөр шөнөгүй бясалгал хийдэг байх албагүй, та ТӨГС байх албагүй.
Эрэл хайгуул хийх дуртай, хүсэхээс айдаггүй, тэнгэрлэг хайраар бялхан амьдрах чин зорилготой хэн бүхнийг энэхүү сургалтдаа урьж байна.
Энэ сургалт хэнд тохиромжгүй вэ?
- Өөрийн хамгийн хүнд шархуудтай нүүр тулах орон зай, хүсэлгүй байгаа хүмүүст
- Хагас дутуу хандлагатай буюу "юутай ч яваад үзье, юутаа ч бүртгүүлчихэе" гэсэн хүмүүст
- Хэн нэгэн ирээд амьдралыг минь засаад өгөөсэй гэсэн хандлагатай хүмүүст
- Эгогоо хэт их хамгаалдаг хүмүүст
- Ид шид, бурхан ертөнц, сүнслэг гайхамшигт итгэхэд бэлэн бус байгаа хүмүүст тохиромжгүй.
Энэ сургалт хэнд зориулагдсан бэ?
- Өөрийн хүссэн бүхнийг өөртөө дуудахын тулд худал итгэл үнэмшлүүдээ задалж, бодит үйл хөдлөл авах, дотоод хувьсал хийх чин хүсэлтэй хүмүүст
- Манифестийн аргуудад бүтэцтэй, дэс дараатай, сайн суурьтайгаар суралцах хүсэлтэй хүмүүст
- Уг хөтөлбөрийн хөтөчөөр (буюу "Шулам Артс"-аар) зөвхөн заалгаад, сонсоод өнгөрөх бус хамтран бүтээлцэх, даалгаваруудаа биелүүлэх, оролцоотой бөгөөд идэвхитэй байхыг сонгож буй хүмүүст
- Бие даан суралцах, эрэн хайх чадвартай, сониуч хүмүүст
- Манифестийн үр дүнг бодитоор мэдрэх, гайхамшигт бэлэн бөгөөд нээлттэй хүмүүст зориулагдав.
Энэ сургалтын зорилтот үр дүнгүүд:
- Ертөнц буюу бурхантайгаа холбогдох холбоосыг буцаан нээх буюу сайжруулах
- Таны манифестийн хүчийг султгадаг сэтгэлийн шархууд болон худал итгэл үнэмшлүүдийг анагаах, анагаалтын арга замыг нээх
- Сүнсний зорилгоо тодорхойлох, ойлголт авах
- Манифестийн хүчээ сайжруулах
- Ядаж нэг бодит үр дүнг мэдрүүлэх зорилготой сургалт юм.
Мөн зөвхөн энэ сургалтанд суусан хүмүүст ирээдүйн сүнслэг консалтинг буюу 1:1 уулзалтуудад оролцох эрх нээгдэнэ.
Сургалтын тайлбар:
Уг сургалт нь 11 сарын 11-ээс эхэлж 7 хоногийн турш өдөр бүр 2 цагийн турш лайваар явагдана. Нэг удаадаа 2-3 цаг үргэлжилнэ, хичээл бүрийн сүүлд асуулт хариултын хэсэг явагдах бөгөөд энэ үеэр та хичээлтэй холбоотойгоор хүссэн асуултаа асуух боломжтой.
Сургалт дууссаны дараа та уг хаалттай бүлгэмээс лайв лекцүүдээ ахин нөхөж үзэх, шууд дагаж хийх боломжтой шившлэгүүд гэх мэт материалуудыг авах, мөн бүлгэм дотроо пост, комментоор асуулт асуух, санал бодлоо хуваалцах эрх нээгдэнэ.
Сургалтын хөтөлбөр:
- Бүтээгч ба бид: Манифест гэж юу вэ? (Эхний хичээлийг үнэгүй үзэх холбоос: https://www.facebook.com/share/g/19an9BUk7q/)
- Эгоны үлгэр: Эгог хэрхэн таних вэ?
- Анагаагч workshop: Хэрхэн анагаалт өөртөө хийх вэ?
- Сүнсний зорилго нээх: Сүнсний зорилгоо яаж олох вэ?
- Дом шившлэгийн үндэс суурь: Хэрхэн шившлэг хийх вэ? Жишээ шившлэг.
- Манифестийн Мянган Аргууд 1: Хэрхэн манифест хийх вэ? Жишээ аргууд.
- Манифестийн Мянган Аргууд 2: Жишээ аргууд + Үр дүн хуваалцах хаалтын хичээл.
Зөвхөн энэ удаагийн элсэлтэд багтах бонус хичээлүүд:
- Мөнгө гэж юу юм бэ, мөнгийг хэрхэн өөртөө татах вэ?
- Ихэр дөлийн аян замналаар яаж мөрөөдлийн амьдралаа бүтээх вэ?
Сургалтад бүртгүүлэх аргачлал:
- “Захиалах" гэдэг дээр дарж зааврын дагуу төлнө. Хүргэлтийн мөнгө нэмэгдэж харагдвал санаа зовох хэрэггүй, яг төлөх үед хасагдчихдаг.
- Төлбөр төлсөн хуулгаа ЗӨВХӨН ногоон өнгийн логоны зурагтай Shvlam Arts Фэйсбүүк хуудас руу явуулна (Интсаграмаар бүртгэл авахгүй!) Холбоос: https://youtu.be/KeLOC6PIoZ4
- Чатаар танд хаалттай группийн холбоосыг илгээх бөгөөд уг бүлгэмд орсноор бүх хичээлээ шууд хүлээн авч үзэх боломжтой болно.
ТА ӨӨРИЙН ХААНТ ЕРТӨНЦИЙН СЭНТИЙД ЗАЛРАХДАА БЭЛЭН ҮҮ?
-------------------------------------------------------------------------
ХӨНДӨШГҮЙ СЭНТИЙ ТЭТГЭЛЭГ
Тэтгэлэгийн тайлбар:
- Хөндөшгүй сэнтий сургалтад үнэ төлбөргүй суух эрх
- 3 удаагийн сүнслэг консалтингд суух эрх
- 5-н хүн шалгаруулж авна
- 11 сарын 8-ны шөнө дунд хүртэл бүртгэл аваад 11 сарын 9-нд хариу гарна
Тэтгэлэгийн шаардлага:
- Асуумж бөглөсөн байх
- Сүнслэг аян замналдаа үнэнч, тууштайгаар суралцах хүсэлтэй байх
- Сургалтдаа таслалтгүй бөгөөд идэвхитэй суух
- Бие даан суралцах, эрэн хайх чадвартай байх
- Нээлттэй бөгөөд шударга харилцаатай байх
- Үр дүнгээ хуваалцах хүсэлтэй байх
Асуумжийн холбоос:
https://forms.gle/HkFJ29QzUNxQrH9F7