Утга:
Сувд: Байгалийн сувд нь эрхэмсэг, цэвэр цэмцгэр байдал, цайлган цагаан сэтгэл болон амар амгаланг илэрхийлдэг. Зүүсэн эзэндээ лусын ивээл, эмэгтэйлэг шинж чанар, зөн совин зэргийг дуудах бөгөөд эмэгтэй хүнд заавал байх ёстой байгалийн эрдэсүүдийн нэг билээ.
Барын нүд: Хүний эд баялаг, урам зориг, гал эрч хүчийг эрхшээгч наран сүлжээ хүрдэд хүрч үйлчилдэг энэхүү барын нүд чулуу нь эзэндээ эр зориг, цуцашгүй эрч хүчийг дууддаг. Нарны алтан шар өнгө нь амьдралд аз жаргал, урам зоригийг дууддаг бол, хар өнгө нь аливаа сөрөг энергиэс давхар хамгаалж өгнө. Урам зориг мохсон, гал цоггүй, ажил бүтэл муутай байгаа хүмүүст онцгой ээлтэй.
Хар мана: Өөртөө итгэх итгэл, эр зоригийг урамшуулдаг гэдгээрээ алдартай бөгөөд тэсвэр хатуужил, хөгжил цэцэглэлтийн бэлгэдэл болсон чулуу юм. Түүнээс гадна эерэг сайн сайхан байдал, амар амгалан, тэнцвэрийг илэрхийлдэг.
Материал:
Цэнгэг усны баракко сувд, барын нүд, хар мана, 925-ын сорьцтой мөнгө.
Хэмжээ:
Чулууны урт 2см орчим, хүзүүний зүүлтний урт 40+5см уртасгах боломжтой.
Арчлах заавар:
925 сорьцтой мөнгө нь бусад металийг бодвол зөөлөн бүтэцтэй тул зүүж байх үедээ хувцасанд гогдох, юманд хүчтэй цохих, дарахаас сэргийлж болгоомжтой хэрэглэнэ үү. Нарны шууд тусгалгүй, хуурай газар хадгална. Худалдан авалтын дараах эвдрэл гэмтлийг худалдан авагч хариуцахыг анхаараарай.
StorePay
Ашиглан 4 хуваан төлөх боломжтой