Чулуун усны сав

77,000₮
Богино тайлбар
Байгалийн чулуутай усны сав.
Үлдэгдэл: 1

Чулууны утга

Усан болор: Мастер анагаагч гэж нэрлэгддэг усан болор чулуу нь эзэндээ бүх чакраны цэвэр цэмцгэр байдал, аураны бэхжүүлэлт зэргийг авч ирдэг гэгддэг бөгөөд маш зөөлөн энергитэй хүн бүрт байх ёстой байгалийн чулуунуудын нэг юм. Элдэв зан үйлд усан болор чулуугаар ихэнхи чулууг орлуулж болдог нь энэхүү чулууны гайхамшигт хувиргах чадалтай холбоотой. Орд бүрд ээлтэй.

Ногоон ундрам: Энэхүү чулууг азын чулуу гэж нэрлэдэг. Тэрээр эзэндээ аз хийморь, эд баялагийг дуудахаас гадна зүрхэн хүрдэд хүрч үйлчилдэг тул нигүүлсэнгүй хайрын энергийг давхар өөрөөсөө цацруулдаг. Ногоон ундрамыг шалгалт шүүлгэ, виз гэх мэт аз хийморь онцгой хэрэгтэй үед биедээ авч явах, аз хийморь болон эд баялагийн шишвлэгт нэмж ашиглана.

Ягаан болор: Нөхцөлгүй хайр, энэрэнгүй сэтгэлийг эрхшээгч зөөлөн энергитэй чулуу. Зүрхэн хүрдэд шууд хүрж үйлчилдэг тул эзэндээ романтик байдал, хайр дүүрэн харилцаануудыг дуудаж өгнө. Ширүүн ааштай, амархан ууралж уцаарладаг, бусдад итгэж чаддаггүй хүмүүст онцгой ээлтэй.

Махогани обсидиан: Хүчирхэг газар болон гал эрчимтэй энэхүү чулуу нь сөрөг энергиэс эзнээ хамгаалж, аураны хамгаалалтыг бэхжүүлэн, элдэв атаа жөтөө, хорон муу үгс, биеийн хөнгөн өвчлөл зэргийг өөртөө хураан авж, энерги цэвэрлэж хамгаалдаг чулуу юм.

Нил ягаан болор: Эрт дээр үед аметист буюу нил ягаан болор чулуу нь алмаз эрдэнээс ч илүү үнэ цэнтэй, зөвхөн хаад ноёдын хэрэглэдэг чулуу байв. Титэм хүрдэд хүрч үйлчилдэг энэхүү чулуу нь айдас түгшүүрийг дарж, зөн совинтойгоо холбогдоход тусална. Мөн давхар энергийн хамгаалалтыг бэхжүүлж өгдөг.


Хэмжээ:

7см диаметртэй, 25.5 см өндөртэй. 550мл шингэний багтаамжтай.


Материал:

Stainless steel буюу зэвэрдэггүй ган, халуунд тэсвэртэй шил, байгалийн чулуу. Байгалийн чулуу нь хатуулаг чанар өндөр тул ус шингээхгүй, ямар нэг лакаар бүрхээгүй тул хүний биед хор нөлөөгүй. Гадуураа халуунаас хамгаалах сунадаг даавуун бүрхүүлтэй.


Хэрэглэх заавар:

Ус болон цай хийж уух зориулалттай.

StorePay

Ашиглан 4 хуваан төлөх боломжтой

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл