The Black тарот хөзөр

35,000₮
Үлдэгдэл: 4

🖤 "The Black Tarot" хөзрийн ялгаа ба онцлог

Нууцлаг, гүн гүнзгий дотоод ертөнцөд аялахад зориулагдсан тарот хөзөр юм. Уран бүтээлч Victoria Iva-гийн бүтээсэн энэхүү хөзөр нь гүн хар зураглалтай, металлик дүрслэл, сүүдэр, гэрлийн хурц эсрэгцэл дээр тулгуурласан өвөрмөц дизайнаараа ялгардаг.


🌑 Онцлог, өвөрмөц шинжүүд

🖤 Бүхэлдээ бараан аястай загвар – Хамгийн анхаарал татах онцлог нь гүн хар өнгө зонхилсон уур амьсгал. Энэ нь сэтгэлийнхээ гүн рүү өнгийх, далд мэдрэмжүүдтэйгээ нүүр тулахад тусалдаг.

🌌 Сүүдэр, гэрэл хоёрын зохицол – Энэхүү хөзөр нь зүгээр нэг харанхуй биш, харин ч гэрэл хаанаас ирдгийг ойлгуулахын тулд сүүдэртэй тулгардаг гэсэн санааг илэрхийлдэг..

🃏 Rider-Waite суурьтай ч, мэдрэмжид суурилсан уншлага шаарддаг – Хэрвээ уламжлалт таротын дүрслэлд тулгуурлан тайлбарладаг бол энэ хөзөр илүү зөн совинд итгэж уншихад чиглэсэн.


👁 Ямар хүнд тохиромжтой вэ?

🌘 Сэтгэл зүйн гүн рүүгээ өнгийхийг хүсдэг хүмүүст

🌘 "Харанхуй" талаасаа айдаггүй, харин түүгээр дамжуулж өөрийгөө ойлгохыг хүсдэг уншигчдад

🌘 Хөнгөн, эерэг биш харин бодит, сорилттой, үнэнийг илчлэх уншлага хийхийг зорьдог хүмүүст

🌘 Аж төрөхүйн утга, сүүдрийн ажлаар хичээллэдэг хүмүүст

🌘 Өвөрмөц, модерн, даруухан хэрнээ хүчтэй дизайн сонирхдог хүмүүст


Тарот хөзрийн товч түүх:

Тарот хөзөр нь олон зуун жилийн өмнөөс уламжлагдаж ирсэн мэргийн хөзөр юм. Түүхчид тарот хөзрийг эртний Египет бурхад, дарь эхийн нууцуудаас сэдэвлэгдсэн гэж үздэг бөгөөд 18-р зууны үед Европруу тархахдаа зөвхөн баян ноёдын гараас гарт дамждаг байв. Харин 19-р зуунаас олон нийтэд тархаж эхлэсэн бөгөөд Памела Смит болон Артур Уэйт нэртэй оккултистууд бидний одоогийн хэрэглэж буй "уламжлалт зураглалтай" тарот хөзрийг анх эрхлэн нийтэлж байжээ.

Үүний дараагаар үй олон өөр зураглалтай тарот хөзрүүд төрөн гарсан авч, бүгд Смит болон Уэйтийн гаргасан 78 хөзөр бүхий тарот хөзрийн бүтэц болон утга дээр суурилсан байдаг. Иймээс тарот мэргэд суралцаж байгаа хүмүүс эхлээд Смит Уэйтийн аль нэг хөзрийг сонгон авч суралцваас дараа дараагийн илүү нарийн утга, энерги бүхий хөзрүүдээр мэргэлэхэд дөхөм болох юм.


Хэмжээ:

10*6 см


Материал:

Бүрэлттэй цаас


Хөзрийн утгын тайлбар:

Смит Уэйтийн хөзөр дээр суурилсан хөзрүүдийн утга бүхий Монгол хэл дээрхи хэвлэмэл тайлбар дагалдаж очино. Мөн хайрцаг дээрхи QR кодыг уншуулж Англи хэл дээрхи онлайн тайлбар авах боломжтой.


Жич: Энэхүү хөзөр нь хэрэглэгчдийнхээ худалдан авах чадварыг харгалзан үзсэний үндсэн дээр боломжийн үнээр худалдаалж буй дуурайж хэвлэсэн хөзөр юм. Хэрэв та энэ хөзрийн албан ёсны хэвлэл бүхий хөзрийг авахыг хүсвэл бидэнлүү чатаар холбогдож захиалан авах боломжтойг мэдэгдэе.

StorePay

Ашиглан 4 хуваан төлөх боломжтой

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл