Cat Full of Spiders тарот хөзөр

35,000₮

🔮 A Cat Full of Spiders Tarot хөзрийн ялгаа ба онцлог

Хачирхалтай, өвөрмөц уран зураг болон сюрреал, бага зэрэг dark хошин өнгө аяс хосолсон орчин үеийн тарот хөзөр юм. Уламжлалт таротын утгыг хадгалсан ч илэрхийлэл нь бүтээлч, гүн сэтгэлзүйн өнцгөөс харах боломж олгодог.


🌿 Онцлог, өвөрмөц шинжүүд

🕷 Сюрреал дүрслэл – Дотоод айдас, бодол, далд мэдрэмжийг бэлгэдсэн өвөрмөц арттай.

🐈‍⬛ Dark + хошин мэдрэмж – Хүнд сэдвийг хэт айдас төрүүлэхгүйгээр, сонирхолтой байдлаар илэрхийлнэ.

📖 Уламжлалт суурьтай – Rider-Waite системийн үндсэн утгатай уялдсан тул уншихад боломжийн.

✨ Гүн тусгал – Өөрийн бодол, мэдрэмжийг өөр өнцгөөс харахад тусална.


🕷 Ямар хүнд тохиромжтой вэ?

🐈‍⬛ Өвөрмөц, арт хэв маягтай тарот сонирхдог хүмүүст

✨ Дотоод мэдрэмж, сэтгэлзүйн гүн утгыг судлах дуртай хүмүүст

🕷 Dark aesthetic, сюрреал дүрслэлд дуртай хүмүүст

📖 Уламжлалт утгатай боловч илүү бүтээлч мэдрэмжтэй хөзөр хайж буй хүмүүст


Тарот хөзрийн товч түүх:

Тарот хөзөр нь олон зуун жилийн өмнөөс уламжлагдаж ирсэн мэргийн хөзөр юм. Түүхчид тарот хөзрийг эртний Египет бурхад, дарь эхийн нууцуудаас сэдэвлэгдсэн гэж үздэг бөгөөд 18-р зууны үед Европруу тархахдаа зөвхөн баян ноёдын гараас гарт дамждаг байв. Харин 19-р зуунаас олон нийтэд тархаж эхлэсэн бөгөөд Памела Смит болон Артур Уэйт нэртэй оккултистууд бидний одоогийн хэрэглэж буй "уламжлалт зураглалтай" тарот хөзрийг анх эрхлэн нийтэлж байжээ.

Үүний дараагаар үй олон өөр зураглалтай тарот хөзрүүд төрөн гарсан авч, бүгд Смит болон Уэйтийн гаргасан 78 хөзөр бүхий тарот хөзрийн бүтэц болон утга дээр суурилсан байдаг. Иймээс тарот мэргэд суралцаж байгаа хүмүүс эхлээд Смит Уэйтийн аль нэг хөзрийг сонгон авч суралцваас дараа дараагийн илүү нарийн утга, энерги бүхий хөзрүүдээр мэргэлэхэд дөхөм болох юм.


Хэмжээ:



Материал:

Бүрэлттэй цаас


Хөзрийн утгын тайлбар:

Смит Уэйтийн хөзөр дээр суурилсан хөзрүүдийн утга бүхий Монгол хэл дээрхи хэвлэмэл тайлбар дагалдаж очино. Мөн хайрцаг дээрхи QR кодыг уншуулж Англи хэл дээрхи онлайн тайлбар авах боломжтой.


Жич: Энэхүү хөзөр нь хэрэглэгчдийнхээ худалдан авах чадварыг харгалзан үзсэний үндсэн дээр боломжийн үнээр худалдаалж буй дуурайж хэвлэсэн хөзөр юм. Хэрэв та энэ хөзрийн албан ёсны хэвлэл бүхий хөзрийг авахыг хүсвэл бидэнлүү чатаар холбогдож захиалан авах боломжтойг мэдэгдэе.

StorePay

Ашиглан 4 хуваан төлөх боломжтой

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл