🔮 Mini Cat Tarot хөзрийн ялгаа ба онцлог
Хөөрхөн муурны дүрслэлээр дамжуулан таротын уламжлалт утгыг зөөлөн, ойлгомжтой хэлбэрээр илэрхийлсэн орчин үеийн тарот хөзөр юм. Хөнгөн мэдрэмж төрүүлэх боловч утгын хувьд гүн бөгөөд өдөр тутмын уншлагад тохиромжтой.
🌿 Онцлог, өвөрмөц шинжүүд
🐾 Муурны бэлгэдэл – Зөн совин, бие даасан байдал, нууцлаг энергийг илэрхийлнэ.
✨ Зөөлөн зураглал – Хэт хүнд мэдрэмж төрүүлэхгүй, эерэг хандлагаар уншлага хийхэд тохиромжтой.
📖 Уламжлалт суурьтай – Rider-Waite системд тулгуурласан тул сурахад хялбар.
🌸 Өдөр тутмын хэрэглээ – Богино асуулт, өдөр тутмын чиглэл авахад хялбар.
🐈 Ямар хүнд тохиромжтой вэ?
🌿 Муур, амьтны бэлгэдэлд дуртай хүмүүст
🐾 Зөөлөн, тайван мэдрэмжтэй уншлага хүсэгчдэд
📖 Тарот шинээр сурч байгаа болон хялбар тайлбартай хөзөр хайж буй хүмүүст
✨ Өдөр бүр богино мэргэ авч, дотоод чиглэлээ тодруулахыг хүсэгчдэд
Тарот хөзрийн товч түүх:
Тарот хөзөр нь олон зуун жилийн өмнөөс уламжлагдаж ирсэн мэргийн хөзөр юм. Түүхчид тарот хөзрийг эртний Египет бурхад, дарь эхийн нууцуудаас сэдэвлэгдсэн гэж үздэг бөгөөд 18-р зууны үед Европруу тархахдаа зөвхөн баян ноёдын гараас гарт дамждаг байв. Харин 19-р зуунаас олон нийтэд тархаж эхлэсэн бөгөөд Памела Смит болон Артур Уэйт нэртэй оккултистууд бидний одоогийн хэрэглэж буй "уламжлалт зураглалтай" тарот хөзрийг анх эрхлэн нийтэлж байжээ.
Үүний дараагаар үй олон өөр зураглалтай тарот хөзрүүд төрөн гарсан авч, бүгд Смит болон Уэйтийн гаргасан 78 хөзөр бүхий тарот хөзрийн бүтэц болон утга дээр суурилсан байдаг. Иймээс тарот мэргэд суралцаж байгаа хүмүүс эхлээд Смит Уэйтийн аль нэг хөзрийг сонгон авч суралцваас дараа дараагийн илүү нарийн утга, энерги бүхий хөзрүүдээр мэргэлэхэд дөхөм болох юм.
Хэмжээ:
8.5х8.5см, зузаан хөзөр, хайрцагтай.
Материал:
Бүрэлттэй цаас
Хөзрийн утгын тайлбар:
Смит Уэйтийн хөзөр дээр суурилсан хөзрүүдийн утга бүхий Монгол хэл дээрхи хэвлэмэл тайлбар дагалдаж очино. Мөн хайрцаг дээрхи QR кодыг уншуулж Англи хэл дээрхи онлайн тайлбар авах боломжтой.
Жич: Энэхүү хөзөр нь хэрэглэгчдийнхээ худалдан авах чадварыг харгалзан үзсэний үндсэн дээр боломжийн үнээр худалдаалж буй дуурайж хэвлэсэн хөзөр юм. Хэрэв та энэ хөзрийн албан ёсны хэвлэл бүхий хөзрийг авахыг хүсвэл бидэнлүү чатаар холбогдож захиалан авах боломжтойг мэдэгдэе.

StorePay
Ашиглан 4 хуваан төлөх боломжтой