Luna’s Kuromi тарот хөзөр

35,000₮
Үлдэгдэл: 3

🔮 Luna’s Kuromi Tarot хөзрийн ялгаа ба онцлог

Kuromi дүрийн өвөрмөц, бага зэрэг нууцлаг уур амьсгалтай хэрнээ хөөрхөн, орчин үеийн хэв маягтай тарот хөзөр юм. Уламжлалт таротын утгыг хадгалсан ч илэрхийлэл нь өөртөө итгэлтэй, бие даасан энергийг мэдрүүлдэг.


🌿 Онцлог, өвөрмөц шинжүүд

🖤 Kuromi концепт – Хөөрхөн хэрнээ хүчирхэг, бие даасан зан чанарыг илэрхийлсэн дизайн.

🌙 Нууцлаг мэдрэмж – Сэтгэлийн гүн давхарга, далд бодлыг ойлгоход тусална.

📖 Уламжлалт суурьтай – Rider-Waite системд ойролцоо тул сурахад ойлгомжтой.

✨ Өөртөө итгэх энерги – Хязгаарлалтаас гарах, өөрийнхөөрөө байх урам өгдөг.


🖤 Ямар хүнд тохиромжтой вэ?

🌙 Өөрийн онцлог, бие даасан байдлаа илэрхийлэх дуртай хүмүүст

🖤 Хөөрхөн + dark хэв маягийг сонирхогчдод

📖 Тарот шинээр сурч байгаа болон өдөр тутмын уншлага хийхийг хүсэгчдэд

✨ Дотоод хүч, өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлэхийг хүсэгчдэд


Тарот хөзрийн товч түүх:

Тарот хөзөр нь олон зуун жилийн өмнөөс уламжлагдаж ирсэн мэргийн хөзөр юм. Түүхчид тарот хөзрийг эртний Египет бурхад, дарь эхийн нууцуудаас сэдэвлэгдсэн гэж үздэг бөгөөд 18-р зууны үед Европруу тархахдаа зөвхөн баян ноёдын гараас гарт дамждаг байв. Харин 19-р зуунаас олон нийтэд тархаж эхлэсэн бөгөөд Памела Смит болон Артур Уэйт нэртэй оккултистууд бидний одоогийн хэрэглэж буй "уламжлалт зураглалтай" тарот хөзрийг анх эрхлэн нийтэлж байжээ.

Үүний дараагаар үй олон өөр зураглалтай тарот хөзрүүд төрөн гарсан авч, бүгд Смит болон Уэйтийн гаргасан 78 хөзөр бүхий тарот хөзрийн бүтэц болон утга дээр суурилсан байдаг. Иймээс тарот мэргэд суралцаж байгаа хүмүүс эхлээд Смит Уэйтийн аль нэг хөзрийг сонгон авч суралцваас дараа дараагийн илүү нарийн утга, энерги бүхий хөзрүүдээр мэргэлэхэд дөхөм болох юм.


Хэмжээ:

11*6 см


Материал:

Бүрэлттэй цаас


Хөзрийн утгын тайлбар:

Смит Уэйтийн хөзөр дээр суурилсан хөзрүүдийн утга бүхий Монгол хэл дээрхи хэвлэмэл тайлбар дагалдаж очино. Мөн хайрцаг дээрхи QR кодыг уншуулж Англи хэл дээрхи онлайн тайлбар авах боломжтой.


Жич: Энэхүү хөзөр нь хэрэглэгчдийнхээ худалдан авах чадварыг харгалзан үзсэний үндсэн дээр боломжийн үнээр худалдаалж буй дуурайж хэвлэсэн хөзөр юм. Хэрэв та энэ хөзрийн албан ёсны хэвлэл бүхий хөзрийг авахыг хүсвэл бидэнлүү чатаар холбогдож захиалан авах боломжтойг мэдэгдэе.

StorePay

Ашиглан 4 хуваан төлөх боломжтой

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл