Ягаан болор хайрын мод

222,000111,000₮

-50%

Хэмнэлт:111,000

Богино тайлбар
Ягаан болор болон пренит чулуун мод.

Байгалийн чулуун мод нь байгаа орчиндоо газардуулга, дэлхий ээжийн амар амгалан, үзэсгэлэн төгс энергийг авч ирдэг бөгөөд ямар чулуугаар хийгдсэнээсээ шалтгаалаад утгууд нь өөр өөр байна.


Чулууны утга

  1. Ягаан болор: Нөхцөлгүй хайр, энэрэнгүй сэтгэлийг эрхшээгч зөөлөн энергитэй чулуу. Зүрхэн хүрдэд шууд хүрж үйлчилдэг тул эзэндээ романтик байдал, хайр дүүрэн харилцаануудыг дуудаж өгнө. Ширүүн ааштай, амархан ууралж уцаарладаг, бусдад итгэж чаддаггүй хүмүүст, мөн гэр бүл, хүн хоорондын харилцааг сайжруулахад онцгой ээлтэй.
  2. Пренит: Анагаагчдын анагаагч гэж нэрлэгддэг энэхүү чулуу нь эзнийхээ болон байгаа орчиндоо буй айдас түгшүүрийг багасгаж, даруу төлөв хэрнээ өөртөө итгэлтэй, дотоод хүчтэй байдлыг дууддаг. Сэтгэл зүрхэнд гүн суусан элдэв айдас, хар дарсан зүүднүүдийг цэвэрлэж зайлуулдаг гэгддэг бөгөөд зүрхэн хүрд болон наран сүлжээ хүрдтэй холбогддог тул сэтгэл эдгэрэл, өөртөө итгэх итгэлийг авч ирдэг байна.


Чулуун модоо хаана байрлуулах вэ?

Дуудахыг хүсч буй энергиэсээ шалтгаалаад өөр өөр зүгт, нүдэнд ил харагдах газар, өрөөний өндөр хэсэгт (ширээ эсвэл шүүгээн дээр) тавихад нэн тохиромжтой.

  1. Баруун хойд зүгт: Ажил мэргэжил дээшлүүлэх, бизнес түншүүд татах, эд баялагийн үүд хаалгыг нээх, аз хийморь дуудах.
  2. Баруун өмнөд зүгт: Гэр бүл, хүн хоорондын харилцааг сайжруулах, хайр дурлал, романсыг нэмэгдүүлэх болон аз хийморь дуудах.
  3. Зүүн өмнөд зүгт: Аз хийморь, хөгжил цэцэглэлт, эд баялаг дуудах.
  4. Өрөөний төв цэгт: Сөрөг энергийг цэвэрлэх зориулалтаар.

StorePay

Ашиглан 4 хуваан төлөх боломжтой

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл