Хөзрийн онцлог:
Энэхүү хөзөр нь орчин үед илүү зохицсон, олон үндэстнийг дүрсэлсэн зурагалтайгаараа олон хүмүүсийн хүндэтгэлийг хүлээсэн хөзөр юм.
Хөзрүүдийн утгын тайлбар:
Смит Уэйтийн хөзөр дээр суурилсан хөзрийн утга бүхий Монгол хэл дээрхи хэвлэмэл тайлбар дагалдаж очино.
Хэмжээ:
Том нь 12*7 см. Дотроо Англи хэл дээрхи хэвлэмэл тайлбартай.
Жижиг нь 10.5*6.5 см. Англи хэл дээрхи тайлбарыг QR код уншуулж авах боломжтой.
Материал:
Бүрэлттэй цаас
Тарот хөзрийн товч түүх:
Тарот хөзөр нь олон зуун жилийн өмнөөс уламжлагдаж ирсэн мэргийн хөзөр юм. Түүхчид тарот хөзрийг эртний Египет бурхад, дарь эхийн нууцуудаас сэдэвлэгдсэн гэж үздэг бөгөөд 18-р зууны үед Европруу тархахдаа зөвхөн баян ноёдын гараас гарт дамждаг байв. Харин 19-р зуунаас олон нийтэд тархаж эхлэсэн бөгөөд Памела Смит болон Артур Уэйт нэртэй оккултистууд бидний одоогийн хэрэглэж буй "уламжлалт зураглалтай" тарот хөзрийг анх эрхлэн нийтэлж байжээ.
Үүний дараагаар үй олон өөр зураглалтай тарот хөзрүүд төрөн гарсан авч, бүгд Смит болон Уэйтийн гаргасан 78 хөзөр бүхий тарот хөзрийн бүтэц болон утга дээр суурилсан байдаг. Иймээс тарот мэргэд суралцаж байгаа хүмүүс эхлээд Смит Уэйтийн аль нэг хөзрийг сонгон авч суралцваас дараа дараагийн илүү нарийн утга, энерги бүхий хөзрүүдээр мэргэлэхэд дөхөм болох юм.
StorePay
Ашиглан 4 хуваан төлөх боломжтой