Шидэт ургамалууд (Задгай)

8,000₮
Богино тайлбар
Зан үйл, шившлэгт ашиглах боломжтой ургамалууд

Эдгээр ургамлыг та утгын дагуу цай болгож хандалж уух, амтлагч маягаар ашиглах эсвэл элдэв зан үйл, шившлэгт ашиглах боломжтой.


Ургамлуудын тайлбар:

  1. Лаванда / Lavender: Тайвшрал, амар амгалан, хөнгөн энергийн цэвэрлэгээ. Анхилам үнэр нь хүнийг тайвшруулж, анагаан, бөх нойрсоход тусална. Цай маягаар хандалж уувал нервийн системийг амрааж зөн совинг бэхжүүлнэ. Галд шатаахад анхилам үнэр ханхлах тул энергийн цэвэрлэгээ, сахиулууддаа өргөх бяцхан өргөл болгох боломжтой. Зүүд нойр, зөн совинтой холбоотой элдэв шившлэгт ашиглах боломжтой. Амархан сандарж тэвддэг, нойр муутай, олон сэрдэг, стресс ихтэй хүмүүст онцгой ээлтэй.
  2. Бүхэл даалиу / Star Anise: Энэхүү ургамал нь аз хийморь, эд баялаг, зөн совин, дотоод сүнсээ сэргээх, элдэв хараал жатга, цагаан хар хэл амнаас сэргийлж хамгаалахад онцгой сайн ургамал юм. Мөн Бурхад, Дарь Эхүүдийг дуудаж хамтарж ажиллахад өргөх өргөл маягаар ашиглах боломжтой. Ургамлын үрийг шатаах, цайнд хандлах, хоолонд амтлагч маягаар ашиглах боломжтой. Шинээр бизнес эсвэл ямар нэг ажил эхэлж байгаа, аз хийморь онцгой хэрэгтэй байгаа, мөн бурхадтай (deities) хамтарж ажиллаж буй хүмүүст онцгой ээлтэй.
  3. Магворт / Mugwort: Зөн совин, зөнтэй зүүд, астрал аялал хийхэд тус болдог ургамал. Магвортыг шатаахад энергийн цэвэрлэгээний хүчийг нь задладаг бол, зүүд нойр, зөн совингоо сайжруулах зорилгоор хэрэглэх бол унтахын өмнө усанд буцалгаж цай болгон уух, мөн ахиухан хэмжээний магвортыг хөл дүрэх ус, ванн-даа хийж амрах боломжтой. Магворт нь хамгаалах шинж чанартай тул мэргэ төлөг хийдэг, зөн совингоо ихээхэн ашигладаг, астрал аялал хийх сонирхолтой хүмүүст онцгой ээлтэй ургамал юм.
  4. Синнамон / Cinnamon: Гал эрчимтэй энэхүү ургамал нь эд баялаг, аз хийморийг дуудахаас гадна ямар ч шившлэгт нэмэлтээр хийвэл тухайн шившлэгийн хурд бөгөөд хүчийг нэмж өгдөг. Синнамоныг цонхноосоо өлгөвөл гэрт аз хийморь, баяр хөөр авч ирдэг гэдэг бөгөөд мөн амтлагч маягаар ашиглах, галд шатааж хүчийг нь задлах боломжтой. Ойр ойрхон шившлэг, зан үйл хийдэг, эд баялаг аз хийморь дуудаж буй хүмүүст онцгой ээлтэй.
  5. Сарнай / Rose buds: Эмэгтэй эрчимтэй энэхүү ургамлыг гоо үзэсгэлэн, хайр дурлалын шившлэгүүдэд ашиглахад тохиромжтой. Цай маягаар хандалж уух, ванн, хөл дүрэх усандаа нэмэх болон бусад шившлэг зан үйлд ашиглана. Эмэгтэй эрчимээ тэтгэж тэжээх хүсэлтэй, гоо үзэсгэлэн, хайр дурлал дуудаж буй хүмүүст онцгой ээлтэй.
  6. Цэнхэр эрвээхэй / Butterfly pea flowers: Энэхүү ургамал нь тод цэнхэр өнгөтэй бөгөөд ихэвчлэн цай маягаар ашиглагддаг. Цэнхэр өнгийн цайндаа хүчил нэмэхэд (лемон, лайм гэх мэт хүчил) чирнелен ягаан өнгө болж хувирдаг нь ид шидийн харагддаг. Энэхүү ургамал нь хувьсал, трансформаци, сүнслэг сэрэлт, зөн совин зэргийг бэлгэддэг бөгөөд каффейний агууламжгүй тул унтахаас өмнө уухад тохиромжтой байж чаддаг.

StorePay

Ашиглан 4 хуваан төлөх боломжтой

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл