Бөөрөнхий чулуун бугуйвчнууд

44,000₮
Богино тайлбар
Байгалийн чулуун бугуйвчнууд

Цэвэр байгалийн чулуун бугуйвчнууд. Бугуйвч болгоны үнэ өөр байгааг анзаарч худалдан авалтаа хийгээрэй.


Хэмжээ:

Чулуу бүр нь 6-10мм диаметртэй, нийт тойргийн урт 15-16мм.

Материал:

Байгалийн чулуу, сунадаг сатурк.


Чулуунуудын утга:

  1. Утаат болор (8мм): Дэлхий болон суурь хүрдний энергитэй холбогддог энэхүү хамгаалалтын чулуу нь айдас түгшүүр, сэтгэлийн хямралыг анагаан, тогтвортой байдлыг бий болгож, эерэг, практик сэтгэлгээг эзэндээ авч ирдэг гэж үздэг. Шөнө дөлөөр гадуур их явдаг ажилтай хүмүүст онцгой хамгаалалт болж өгнө.
  2. Саран чулуу том (10мм): Гайхамшигт төгс эмэгтэй энергийн илэрхийлэл болох саран чулуу нь эзэндээ зөн совин, эмэгтэйлэг увдис, бүтээлч чанарыг авч ирдэг гэлцдэг. Тэрээр үзэсгэлэн гоо, энэрэнгүй хайрыг мөн бэлгэддэг тул эмэгтэй хүнд заавал байх ёстой чулуунуудын нэг гэж үздэг ажээ. Хүссэн бүхнээ өөртөө татах соронз мэт увдис, эмэгтэйлэг энергиэ татах хүсэлтэй, мөн эрэгтэйлэг энерги хэт давамгай хөгжсөн, түрэмгий занг багасгах зорилготой хүн бүрт онцгой ээлтэй.
  3. Саран чулуу жижиг (6мм): Дээрхитэй ижил
  4. Хар турмалин: Элдэв хараал жатга, атаа жөтөө, хар дарсан зүүд гэх мэт сөрөг энергиэс эзнээ хамгаалж, энергийн газардлага хийхэд тусалдаг чулуу. Айдас түгшүүрийг багасгаж, энергийн тэнцвэрийг олоход тусална.
  5. Цэнхэр усан биндэрьяа (6мм): Эрт дээр үед энэхүү чулууг лусын дагины эрдэнэ гэж үздэг байсан ба далайчид аз авчрахын тулд ашигладаг байжээ. Энэ чулуу нь усан энергитэй холбогддог тул цэвэр байдал, шинэчлэл хийгээд сэргээгдэх чанартай. Сэтгэлийн хямрал, стрессийн үед тайвшрал болон амар амгалан байдлыг бий болгож, эр зориг, өөртөө итгэлтэй байдлыг дэмжиж өгдөг. Мөн хоолойн өвчин, бамбай булчирхайн эмгэгүүдэд эерэг нөлөөтэй байдаг. 
  6. Алтан барын нүд: Хүний эд баялаг, урам зориг, гал эрч хүчийг эрхшээгч наран сүлжээ хүрдэд хүрч үйлчилдэг энэхүү чулуу нь эзэндээ эр зориг, цуцашгүй эрч хүчийг дууддаг. Нарны алтан шар өнгө нь амьдралд аз жаргал, урам зоригийг дууддаг бол, хар өнгө нь аливаа сөрөг энергиэс давхар хамгаалж өгнө. Урам зориг мохсон, гал цоггүй, ажил бүтэл муутай байгаа хүмүүст онцгой ээлтэй.
  7. Лабрадорит буюу хувилгаан: Энэхүү чулууны гялбааг эрт дээр үед туйлын туяанаас гаргаж авсан гялбаа гэж ярьдаг байжээ. Лабрадорит нь титэм хүрд болон мэлмий хүрдтэй холбогддог бөгөөд аураны хамгаалалтыг бэхжүүлэх шидтэй тул шидийн аргууд хэрэглэдэг, зөн совингоо тэлж сайжруулах хүсэлтэй хүн бүрт тохиромжтой.
  8. Үст болор: Энэхүү бугуйвч нь дотроо хар, алтан, ногоон үст болруудаас бүрдсэн бугуйвч юм. Алтан үст болор нь сүнсний өсөлтийг дэмждэг, сүнсийг гэрэлтүүлэгч чулуу юм. Эзнийхээ энергийг цэвэрлэж, эрч хүч өгөх ба бусдын муу муухай бодлоос хамгаалж, сэтгэл санааг тайвшруулж өгдөг тул айдас, түгшүүрийг арилгадаг. Хар үст болор нь энергийн хамгаалалт бөгөөд сүнслэг хөгжлийн чулуу юм. Хар өнгө нь элдэв сөрөг энергиэс хамгаалах бол, усан болор хэсэг нь сүнсний хөгжил, нээлт бөгөөд анагаалтыг идэвхитэйгээр өрнүүлж өгдөг гэдгээрээ танигдсан ажээ. Мөн үст болоруудын манифестийг хурдасгах чадвар нь хар үст болор чулуунд давхар агуулагддаг тул ажил төрөлд амжилт авч ирэх, ажил бүтээхэд нэмэр болдог гэдэг.

StorePay

Ашиглан 4 хуваан төлөх боломжтой

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл