Мэргийн дүүжинг савлагаагаар нь "тийм, үгүй, магадгүй" гэх мэт ялгаж мэргэ төлөгт ашиглана. Дангаар нь эсвэл бусад мэргийн төрлүүд дээр нэмэлт маягаар ашиглах боломжтой.
Хэмжээ:
Чулууны урт 3-4см, зүүлтний урт 14см, нийт урт 20см.
Материал:
Байгалийн чулуу, төмөр
Чулууны утга:
- Нил ягаан болор: Эрт дээр үед аметист буюу нил ягаан болор чулуу нь алмаз эрдэнээс ч илүү үнэ цэнтэй, зөвхөн хаад ноёдын хэрэглэдэг чулуу байв. Титэм хүрдэд хүрч үйлчилдэг энэхүү чулуу нь айдас түгшүүрийг дарж, зөн совинтойгоо холбогдоход тусална. Мөн давхар энергийн хамгаалалтыг бэхжүүлж өгдөг
- Лабрадорит буюу хувилгаан: энэхүү чулууны туяаг эрт дээр үед туйлын туяанаас гаргаж авсан туяа гэж ярьдаг байжээ. Лабрадорит нь титэм хүрд болон мэлмий хүрдтэй холбогддог бөгөөд аураны хамгаалалтыг бэхжүүлэх шидтэй тул шидийн аргууд хэрэглэдэг, зөн совингоо тэлж сайжруулах хүсэлтэй хүн бүрт тохиромжтой.
- Хар обсидиан: Галт уулын хайлмагаас гарж ирдэг шилэн бүтэцтэй чулуу. Энэхүү чулуу нь хурц ирмэгүүдийг үүсгэдэг учир эрт дээр үед илд, жадны үзүүр зэрэгт хэрэглэдэг байсан ажээ. Иймээс ч сөрөг энергиэс эзнээ хамгаалж, аураны хамгаалалтыг бэхжүүлэн, элдэв атаа жөтөө, хорон муу үгс, биеийн хөнгөн өвчлөл зэргийг өөртөө хураан авж, энерги цэвэрлэж хамгаалдаг гайхалтай чулуу юм.