Мэргийн дүүжин 3

20,000₮

Мэргийн дүүжинг савлагаагаар нь "тийм, үгүй, магадгүй" гэх мэт ялгаж мэргэ төлөгт ашиглана. Дангаар нь эсвэл бусад мэргийн төрлүүд дээр нэмэлт маягаар ашиглах боломжтой.


Хэмжээ:

Чулууны урт 2-3см, зүүлтний урт 16см, нийт урт 19см.


Материал:

Байгалийн чулуу, төмөр


Чулууны утга:

  1. Ягаан болор: Нөхцөлгүй хайр, энэрэнгүй сэтгэлийг эрхшээгч зөөлөн энергитэй чулуу. Зүрхэн хүрдэд шууд хүрж үйлчилдэг тул эзэндээ романтик байдал, хайр дүүрэн харилцаануудыг дуудаж өгнө. Ширүүн ааштай, амархан ууралж уцаарладаг, бусдад итгэж чаддаггүй хүмүүст онцгой ээлтэй. 
  2. Усан болор: Мастер анагаагч гэж нэрлэгддэг энэхүү чулуу нь хүний бүх хүрдүүдтэй холбогдож, ариусал, амар амгаланг авч ирэхээс гадна давхар энергийн хамгаалалт болж өгдөг. Анх удаа чулуу авж буй ямар ч хүнд ээлтэйгээс гадна өндөр энергийн хэлбэлзэлтэй чулуу тул амархан ямар нэг зүйлээс сэжиглэж сэвтдэг, энергиэ нилэнхүйд нь өргөх хүсэлтэй хүмүүст онцгой тохирно.
  3. Обсидиан: Галт уулын хайлмагаас гарж ирдэг шилэн бүтэцтэй чулуу. Энэхүү чулуу нь хурц ирмэгүүдийг үүсгэдэг учир эрт дээр үед илд, жадны үзүүр зэрэгт хэрэглэдэг байсан ажээ. Иймээс ч сөрөг энергиэс эзнээ хамгаалж, аураны хамгаалалтыг бэхжүүлэн, элдэв атаа жөтөө, хорон муу үгс, биеийн хөнгөн өвчлөл зэргийг өөртөө хураан авж, энерги цэвэрлэж хамгаалдаг гайхалтай чулуу юм.
  4. Аметист: Эрт дээр үед аметист буюу нил ягаан болор чулуу нь алмаз эрдэнээс ч илүү үнэ цэнтэй, зөвхөн хаад ноёдын хэрэглэдэг чулуу байв. Титэм хүрдэд хүрч үйлчилдэг энэхүү чулуу нь айдас түгшүүрийг дарж, зөн совинтойгоо холбогдоход тусална. Мөн давхар энергийн хамгаалалтыг бэхжүүлж өгдөг.

StorePay

Ашиглан 4 хуваан төлөх боломжтой

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл