Материал:
Цэвэр байгалийн чулуу
Хэмжээ:
Чулууны урт 4см орчим, зүүлтний урт 55см уртасгах боломжтой.
Хадгалах заавар:
Нарны шууд тусгалгүй, хуурай газар хадгална. Худалдан авалтын дараах эвдрэл гэмтлийг худалдан авагч хариуцахыг анхаараарай.
Чулуунуудын утга:
- Нил ягаан болор: Эрт дээр үед аметист буюу нил ягаан болор чулуу нь алмаз эрдэнээс ч илүү үнэ цэнтэй, зөвхөн хаад ноёдын хэрэглэдэг чулуу байв. Титэм хүрдэд хүрч үйлчилдэг энэхүү чулуу нь айдас түгшүүрийг дарж, зөн совинтойгоо холбогдоход тусална. Мөн давхар энергийн хамгаалалтыг бэхжүүлж өгдөг.
- Родонит: Хайр, уучлал, эдгэрэл, дотоод хүчийг бэлгэддэг хүчирхэг эмчилгээний чулуу юм. Өөрийгөө болон бусдыг уучлахад дэм өгч, өнгөрсөнд үлдсэн гомдлыг тавьж явуулахад тусална. Хүн хоорондын харилцаанд эерэг байдал, ойлголцлыг авчирдаг ба зүрхэн хүрдэд хүрч үйлчилдэг тул эзэндээ жинхэнэ хайрыг мэдрэхэд тусалдаг гэж үздэг.
- Хаулит: Арга билигийг санагдуулам хар цагаан өнгийн энэхүү чулуу нь эзнийхээ энергийг тэнцвэржүүлж, дотоод сүүдэр болон гэрэлтэйгээ нэгдэхэд тусална. Амархан стресстдэг, унтаж чаддаггүй хүмүүсийн илүүдэл энергийг газардуулж, амар амгаланг мэдрэхэд тусална.
- Ногоон ундрам: Энэхүү чулууг азын чулуу гэж нэрлэдэг. Тэрээр эзэндээ аз хийморь, эд баялагийг дуудахаас гадна зүрхэн хүрдэд хүрч үйлчилдэг тул нигүүлсэнгүй хайрын энергийг давхар өөрөөсөө цацруулдаг.
- Улаан хас: Үндэс хүрд болон хувилгаан хүрдтэй холбогддог энэхүү гал улаан чулуу нь эзэндээ дотоод хүч, эр зоригийг дууддаг. Бүтээлч байдал, үржил шимийг бэлгэддэг тул үр хүүхэдтэй болохоор төлөвлөж буй, эсвэл гараасаа олон зүйлсийг гаргах хүсэлтэй бүтээлч хүмүүст нэн тохиромжтой.
- Номин: Ажил бүтээгч, харилцаа холбоог эрхшээгч хоолойн хүрдэд хүрч үйлчилдэг энэхүү чулуу нь танд бусадтай оноцтой зөв харилцаж, зөв үгс хэлж, үнэнээ айлгүй өчихөд тусладаг. Оюун билгийг цэвэр цэлмэг байхыг дэмжихээс гадна бусдын хэлсэн муу энергитэй үгсээс эзнээ хамгаалдаг гайхалтай энергитэй чулуу юм. Бусадтай харилцан ойлголцохдоо муу, бүрэг ичимхий, бусдад хил хязгаараа эрүүлээр зурж чаддаггүй хүмүүст онцгой ээлтэй.
- Барын нүд: Хүний эд баялаг, урам зориг, гал эрч хүчийг эрхшээгч наран сүлжээ хүрдэд хүрч үйлчилдэг энэхүү чулуу нь эзэндээ эр зориг, цуцашгүй эрч хүчийг дууддаг. Нарны алтан шар өнгө нь амьдралд аз жаргал, урам зоригийг дууддаг бол, хар өнгө нь аливаа сөрөг энергиэс давхар хамгаалж өгнө. Урам зориг мохсон, гал цоггүй, ажил бүтэл муутай байгаа хүмүүст онцгой ээлтэй.
- Ягаан болор: Нөхцөлгүй хайр, энэрэнгүй сэтгэлийг эрхшээгч зөөлөн энергитэй чулуу. Зүрхэн хүрдэд шууд хүрж үйлчилдэг тул эзэндээ романтик байдал, хайр дүүрэн харилцаануудыг дуудаж өгнө. Ширүүн ааштай, амархан ууралж уцаарладаг, бусдад итгэж чаддаггүй хүмүүст онцгой ээлтэй.