Энэхүү байгалийн чулуу, галт уулын хайлшан чулуутай хүзүүний зүүлт эзнийхээ энергийг тэтгэж, сөрөг энергиэс хамгаална.
Хэмжээ:
Гурвалжин чулуу 5см урттай, хувилгаан чулуу 2см урттай, бөмбөлөг чулуу нь 6мм диаметртэй, нийт зүүлтний урт 63 - 79см (уртасгаж богиносгох боломжтой).
Материал:
Байгалийн чулуу, галт уулын хайлшан чулуу, төмөр, бүч.
Чулууны утга:
- Барын нүд: Хүний эд баялаг, урам зориг, гал эрч хүчийг эрхшээгч наран сүлжээ хүрдэд хүрч үйлчилдэг энэхүү чулуу нь эзэндээ эр зориг, цуцашгүй эрч хүчийг дууддаг. Нарны алтан шар өнгө нь амьдралд аз жаргал, урам зоригийг дууддаг бол, хар өнгө нь аливаа сөрөг энергиэс давхар хамгаалж өгнө. Урам зориг мохсон, гал цоггүй, ажил бүтэл муутай байгаа хүмүүст онцгой ээлтэй.
- Нил ягаан болор: Эрт дээр үед аметист буюу нил ягаан болор чулуу нь алмаз эрдэнээс ч илүү үнэ цэнтэй, зөвхөн хаад ноёдын хэрэглэдэг чулуу байв. Титэм хүрдэд хүрч үйлчилдэг энэхүү чулуу нь айдас түгшүүрийг дарж, зөн совинтойгоо холбогдоход тусална. Мөн давхар энергийн хамгаалалтыг бэхжүүлж өгдөг.