Эдгээр бүх чулуунууд цэвэр байгалийнх бөгөөд хэмжээ нь уртаараа 2-4 см орчим байна. Олдоц, зэрэглэл зэргээс шалтгаалан чулуу бүрийн үнэ өөр өөр байгааг анзаарж сонголтоо хийнэ үү.
Өнгөлсөн чулуу гэдэг нь байгалийн чулууг гарт барихад зөөлөн болгож хэлбэрт оруулсан чулууг хэлдэг бөгөөд өнгөлсөн чулуу нь энергийн хувьд түүхий чулууг бодвол илүү жигд, тэнцвэртэй энергитэй байдаг.
Чулуунуудын утга:
- Луугийн цус: "Эр зоригийн чулуу" гэж нэрлэгддэг энэ чулуу нь зүрхэн хүрдтэй холбогддог бөгөөд хүч чадлын илэрхийлэл хийгээд амьдралын хүчийг нэмэгдүүлдэг. Аз жаргал, өөдрөг үзэл, дотоод мэргэн ухааны чулуу юм.
- Замагт мана: Эд баялгийг өөртөө татах, өөрийгөө үнэлэх чадварыг дээшлүүлдэг гэж үздэг. Энэхүү чулуу нь эв нэгдэл, нөхөрлөлийн чулуу гэж тооцогддог бөгөөд анхаарал төвлөрөл, тууштай байдал, тэсвэр тэвчээр, хичээл зүтгэлийг дэмжин амжилт гаргахад тусалдаг гэж үздэг.
- Сүнс болор: Энэхүү чулуу нь сэтгэл хөдлөл болон биед гүн холбогдож, эзнийхээ уур хилэн, дургүйцэл, айдсыг даван туулахад тусалж өгдөг. Сүнс болор чулуу нь сөрөг энергийг арилгаж эерэг энергийг амьдралд нэвтрүүлэх замаар энергийн цэвэрлэгээ хийдэг. Үүний үр дүнд танд хувийн дотоод өсөлт хөгжилт, зогсонги байдлыг даван туулахад туслах болно.
- Лабрадорит: Монголоор хувилгаан гэж нэрлэдэг энэхүү чулууны туяаг эрт дээр үед туйлын туяанаас гаргаж авсан туяа гэж ярьдаг байжээ. Лабрадорит нь титэм хүрд болон мэлмий хүрдтэй холбогддог бөгөөд аураны хамгаалалтыг бэхжүүлэх шидтэй тул шидийн аргууд хэрэглэдэг, зөн совингоо тэлж сайжруулах хүсэлтэй хүн бүрт тохиромжтой.