Хүрдүүдийн нууц

49,900₮
Богино тайлбар
"Хүрдүүдийн нууц" ном

Энэ ном нь хүрдүүд гэж юу болох, хаана байрладаг, таны бие махбод, оюун ухаан, сүнслэг амьдралд хэрхэн нөлөөлдөг болохыг ойлгоход туслах гарын авлага юм. Номыг уншсанаар та хүн болж орших нь, хүний биед амьдрах нь ямар болох тухай шинэ ойлголтыг олж авах буй за. Хүрдүүд нь бие, оюун ухаан, сүнслэг амьдралыг тэнцвэржүүлэхэд тусалдаг эртний энергийн тогтолцооны нэг хэсэг. Хүрдүүдийг ойлгох хамгийн шилдэг арга нь өөр дээрээ хэрхэн мэдэрч байгааг анзаарах юм.


Өөрийн дотоод дуу хоолой болон мэдрэмжээ сонсож сурах нь бидний амьдралыг хөнгөвчлөөд зогсохгүй илүү эрүүл, амар амгалан, аз жаргалтай амьдрахад тусалдаг. Өдөр тутмын завгүй амьдралын хажуугаар та өөртөө жаахан ч гэсэн цаг гаргаж, биеэ ажиглан, сонсож сураарай. Төвлөрөл, бясалгалын ид шид таны бие махбод, оюун санаа болон нарийн биед гайхалтай өөрчлөлтүүдийг авчирна. Хамгийн гол нь тууштай байж, хичээл зүтгэл гаргаарай. Бид энэхүү бяцхан номоороо нэг ч болов хүний амьдралд эерэг өөрчлөлт авчрахыг зорин, гарт тань хүргэж байгаа билээ. Бидний номыг сонгон, худалдаж авсан танд баярлалаа. Өөрийгөө таньж мэдэх аялал тань аз жаргал, мэдлэг ухаарлаар дүүрэн байх болтугай.


Хүрдүүд нь бидний бие дэх энергийн төвүүд бөгөөд ахар сүүлээс толгойн орой хүртэл эгнэн байрладаг. Эрүүл бие, саруул ухаанаа хадгалахыг хүсвэл энерги тасралтгүй, чөлөөтэй урсах ёстойг санаарай.


Хүрдүүдийн тогтолцоог ойлгосноор та төсөөлөн бодох чадвар, өөрийгөө илаарьшуулах зан үйлээр дамжуулан, хүрд бүрийн энергийн түвшнийг сэргээх боломжтой. Энэхүү номд хүрдүүдийн зарчмыг ойлгоход туслах, хэрэгжүүлэхэд хялбар, алхамчилсан зааварчилгаа багтсан. Тухайлбал, хүрдүүд гэж юу болох, таны энергийн түвшинд хэрхэн нөлөөлдөг, мөн өдөр тутмын амьдралыг тань хэрхэн сайжруулж болохыг тайлбарласан. Хүрдүүдээ судлах, дахин тэнцвэржүүлэх, энергиэр тэтгэхэд шаардлагатай бүхнийг та эндээс олно.


Женни Хардинг нь болор чулууны энергийн засал эмчилгээ зэрэг олон төрлийн аргуудаар засал хийж ирсэн хорин тав гаруй жилийн туршлагатай. Бие махбод,оюун санаа,нарийн биеийн талаарх бүтээлүүдээрээ олноохүлээн зөвшөөрөгдсөн тэрээр 15 ном туурвижээ.

StorePay

Ашиглан 4 хуваан төлөх боломжтой

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл