Материал:
Цэвэр байгалийн чулуу, олсон бүч
Хэмжээ:
Чулууны тойргийн диаметр 1.8-2см орчим, зүүлтний урт 55см уртасгаж, богиносгох боломжтой.
Хадгалах заавар:
Нарны шууд тусгалгүй, хуурай газар хадгална. Худалдан авалтын дараах эвдрэл гэмтлийг худалдан авагч хариуцахыг анхаараарай.
Чулуунуудын утга:
- Ягаан болор: Нөхцөлгүй хайр, энэрэнгүй сэтгэлийг эрхшээгч зөөлөн энергитэй чулуу. Зүрхэн хүрдэд шууд хүрж үйлчилдэг тул эзэндээ романтик байдал, хайр дүүрэн харилцаануудыг дуудаж өгнө. Ширүүн ааштай, амархан ууралж уцаарладаг, бусдад итгэж чаддаггүй хүмүүст онцгой ээлтэй.
- Нил ягаан болор: Эрт дээр үед аметист буюу нил ягаан болор чулуу нь алмаз эрдэнээс ч илүү үнэ цэнтэй, зөвхөн хаад ноёдын хэрэглэдэг чулуу байв. Титэм хүрдэд хүрч үйлчилдэг энэхүү чулуу нь айдас түгшүүрийг дарж, зөн совинтойгоо холбогдоход тусална. Мөн давхар энергийн хамгаалалтыг бэхжүүлж өгдөг.
- Улаан хас: Үндэс хүрд болон хувилгаан хүрдтэй холбогддог энэхүү гал улаан чулуу нь эзэндээ дотоод хүч, эр зоригийг дууддаг. Бүтээлч байдал, үржил шимийг бэлгэддэг тул үр хүүхэдтэй болохоор төлөвлөж буй, эсвэл гараасаа олон зүйлсийг гаргах хүсэлтэй бүтээлч хүмүүст нэн тохиромжтой.
- Барын нүд: Хүний эд баялаг, урам зориг, гал эрч хүчийг эрхшээгч наран сүлжээ хүрдэд хүрч үйлчилдэг энэхүү чулуу нь эзэндээ эр зориг, цуцашгүй эрч хүчийг дууддаг. Нарны алтан шар өнгө нь амьдралд аз жаргал, урам зоригийг дууддаг бол, хар өнгө нь аливаа сөрөг энергиэс давхар хамгаалж өгнө. Урам зориг мохсон, гал цоггүй, ажил бүтэл муутай байгаа хүмүүст онцгой ээлтэй.
- Замагт мана: Эд баялгийг өөртөө татах, өөрийгөө үнэлэх чадварыг дээшлүүлдэг гэж үздэг. Энэхүү чулуу нь эв нэгдэл, нөхөрлөлийн чулуу гэж тооцогддог бөгөөд анхаарал төвлөрөл, тууштай байдал, тэсвэр тэвчээр, хичээл зүтгэлийг дэмжин амжилт гаргахад тусалдаг гэж үздэг.
- Ногоон ундрам: Энэхүү чулууг азын чулуу гэж нэрлэдэг. Тэрээр эзэндээ аз хийморь, эд баялагийг дуудахаас гадна зүрхэн хүрдэд хүрч үйлчилдэг тул нигүүлсэнгүй хайрын энергийг давхар өөрөөсөө цацруулдаг. Ногоон ундрамыг шалгалт шүүлгэ, виз гэх мэт аз хийморь онцгой хэрэгтэй үед биедээ авч явах, аз хийморь болон эд баялагийн шишвлэгт нэмж ашиглана.
- Хаулит: Арга билигийг санагдуулам хар цагаан өнгийн энэхүү чулуу нь эзнийхээ энергийг тэнцвэржүүлж, дотоод сүүдэр болон гэрэлтэйгээ нэгдэхэд тусална. Амархан стресстдэг, унтаж чаддаггүй хүмүүсийн илүүдэл энергийг газардуулж, амар амгаланг мэдрэхэд тусална. Нойргүйдэл, айдас түгшүүрийг ихээр мэдэрдэг хүмүүст нэн тохиромжтой.