"Номин" өнгөлсөн чулуу

10,000₮
Богино тайлбар
Байгалийн хэлбэрт оруулсан чулуу
Үлдэгдэл: 16

Өнгөлсөн чулуу гэдэг нь байгалийн чулууг гарт барихад зөөлөн болгож хэлбэрт оруулсан чулууг хэлдэг бөгөөд өнгөлсөн чулуу нь энергийн хувьд түүхий чулууг бодвол илүү жигд, тэнцвэртэй энергитэй байдаг.


Чулууны утга:

Номин: Ажил бүтээгч, харилцаа холбоог эрхшээгч хоолойн хүрдэд хүрч үйлчилдэг энэхүү чулуу нь танд бусадтай оноцтой зөв харилцаж, зөв үгс хэлж, үнэнээ айлгүй өчихөд тусладаг. Оюун билгийг цэвэр цэлмэг байхыг дэмжихээс гадна бусдын хэлсэн муу энергитэй үгсээс эзнээ хамгаалдаг гайхалтай энергитэй чулуу юм. Бусадтай харилцан ойлголцохдоо муу, бүрэг ичимхий, бусдад хил хязгаараа эрүүлээр зурж чаддаггүй хүмүүст онцгой ээлтэй.


Хэмжээ:

Уртаараа 2-4 см орчим байна.


Хэрэглэх заавар:

Биедээ авж явах, ажлын өрөөндөө байрлуулах, гэрээ хэлэлцээр, чухал ярилцлагын үеэр биедээ байлгах гэх мэтээр хэрэглэнэ.


Анхаар: Байгалийн чулуу учир чулуу бүр давтагдашгүй өөр өөр судал, тод болон бүдэг өнгөний оруулга, нүх сүв зэрэг "төгс бус" шинж чанартай байдаг тул зурагнаас бага зэргийн ялгаатай байхыг анхаарна уу!

StorePay

Ашиглан 4 хуваан төлөх боломжтой

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл