👼 Messages from Your Angels хөзрийн онцлог ба ялгаа 🌤️✨
Messages from Your Angels оракл хөзөр нь таны сахиусан тэнгэрүүд болон дээд оршихуйгаас ирэх мессежүүдийг хүргэхэд зориулагдсан. Энэхүү хөзөр нь таны одоогийн нөхцөл байдалд тохирсон зөвлөгөөг илгээнэ.
💫 Онцлог, өвөрмөц шинжүүд
🌸 Сахиусан тэнгэрийн зөөлөн энерги – Хөзөр бүрт тэнгэрийн элчүүдийн хайр, энэрэл, тайвшрал шингэсэн байдаг. Тэд таныг хамгаалж, зөв чиглэл рүү хөтөлдөг.
🌤️ Шууд ба тайвшралтай мессежүүд – “Бүү ай”, “Бид тантай хамт байна”, “Бүх зүйл сайн болно” гэх мэт хялбар, урам зориг өгөх үгсээр дамжуулан таны зүрхэнд хүрдэг.
💖 Сэтгэл зүйн дэмжлэг ба итгэл – Хүндрэл, эргэлзээтэй үед таны итгэл, дотоод хүчийг сэргээж, тайвшрал, амгаланг өгдөг.
🌈 Өдөр бүрийн чиглүүлэгт тохиромжтой – Өглөөний бясалгал, өдөр тутмын мессеж, эсвэл өөртөө хайр өгөх мөч бүрт ашиглахад төгс.
👑 Ямар хүнд тохиромжтой вэ?
🕊️ Сахиусан тэнгэрийн энергид итгэдэг, тэдэнтэй холбоо тогтоохыг хүсэж буй хүмүүст
💗 Сэтгэл санааны дэмжлэг, урам зориг хэрэгтэй байгаа үед
🌼 Энэрэл, гэрэл, хайр дүүрэн хариулт сонирхдог уншигчдад
🌟 Өдөр бүрийн тайвшрал, эерэг байдлыг мэдрэхийг хүсэгчдэд
Оракл хөзөр гэж юу вэ?
Оракл хөзөр нь хөзөр бүр дээрээ тодорхой мэдээллийг бичсэн байдаг бөгөөд тарот хөзөр шиг хөзөр бүрийг цээжлэх шаардлагагүйгээр асуулттайгаа холбон бэлэн мессеж уншиж хүлээн авах боломжтой мэргийн хөзөр юм. Мянга мянган төрлийн оракл хөзрүүд байдаг бөгөөд та өөрт хамгийн таалагдсан, хэрэгтэй сэдэв, дуртай зураглалаа харж байгаад сонгоход хангалттай.
Оракл хөзрөөр хэрхэн мэргэлэх вэ?
Хөзрөө хольж байгаад дурын нэг хөзрийг сөхөж мэргэлнэ. Хэдэн ч ширхэг хөзөр сөхөж болно. Оракл хөзрөө дангаар нь эсвэл тарот мэргэ дээрээ нэмэлт мэдээлэл эсвэл батламж болгон ашиглахад тохиромжтой.
Хөзрийн тайлбар
Хөзрүүд нь өөр дээрээ тодорхой мессежтэй тул заавал тайлбар ашиглах шаардлагагүй. Хүсвэл Англи хэл дээрхи тайлбарыг хөзрийн саван дээрхи QR кодыг уншуулж харах боломжтой. Монгол тайлбар байхгүйг анхаарна уу.
"Messages from your angels" оракл хөзрийн гол онцлог ба ялгаа:
Алдарт Doreen Virtue зохиолчийн гаргасан оракл хөзөр. Сахиусан тэнгэрүүдээс ирж буй мэдээлэл, зөвлөмжийг өгүүлсэн хөзрүүдтэй. Сахиусан тэнгэрүүдийн талаар суралцаж, тэднээс зөвлөмж авах хүсэлтэй хүмүүст тохиромжтой. Хөзөр дээрээ шууд тайлбар нь батгсан тул тайлбар татаж авах шаардлагагүй, анхан шатныханд тохиромжтой.

StorePay
Ашиглан 4 хуваан төлөх боломжтой