💞 "Romance Angels" оракл хөзрийн онцлог ба ялгаа 👼✨
Сахиусан тэнгэрүүдийн хайр, итгэл, урам зоригийн мессежээр дамжуулан таны романтик харилцаа болон дотоод сэтгэлээ ойлгоход туслах оракл хөзөр юм.
💫 Онцлог, өвөрмөц шинжүүд
👼 Сахиусан тэнгэрийн хайр, энэрэл шингэсэн – Хөзрийн бүрт сахиусан тэнгэрүүдийн халамж, урам зориг, итгэл дүүрэн энерги шингэсэн байдаг. Тэд таны сэтгэлийн эмзэг хэсгийг анагааж, хайр руу нээгдэхэд тусалдаг.
💖 Романтик харилцаанд төвлөрсөн – Хосуудын харилцаа, уучлал, итгэлцэл, харилцааны сорилт, шинэ боломж зэрэг хайртай холбоотой бүх сэдвийг багтаасан.
🌷 Энгийн хэрнээ гүн утгатай мессежүүд – Тайлбарууд нь ойлгомжтой, сэтгэлд хүрэх байдлаар бичигдсэн тул анхан шатныханд ч тохиромжтой.
🌈 Зөн совин, сүнслэг холбоог дэмждэг – Хөзрийн мессежүүд нь таны зөн совин, дотоод дуу хоолойг сонсох, өөрийн мэдрэмжийг ойлгох сэдлийг төрүүлдэг.
🌸 Ямар хүнд тохиромжтой вэ?
💗 Хайрын харилцаагаа илүү гүн ойлгож, эмчлэн, шинэ шатанд гаргахыг хүсэж буй хүмүүст
💗 Өөрийгөө болон бусдыг хайрлах ухаанд суралцахыг хүсэгчдэд
💗 Хайр, итгэл, уучлалын энергийг мэдэрч, зүрхээ нээхийг хүсэж буй хүмүүст
💗 Сахиусан тэнгэрийн зөөлөн, гэрэлтэй энерги бүхий оракл хөзөр сонирхдог хүмүүст
Оракл хөзөр гэж юу вэ?
Оракл хөзөр нь хөзөр бүр дээрээ тодорхой мэдээллийг бичсэн байдаг бөгөөд тарот хөзөр шиг хөзөр бүрийг цээжлэх шаардлагагүйгээр асуулттайгаа холбон бэлэн мессеж уншиж хүлээн авах боломжтой мэргийн хөзөр юм. Мянга мянган төрлийн оракл хөзрүүд байдаг бөгөөд та өөрт хамгийн таалагдсан, хэрэгтэй сэдэв, дуртай зураглалаа харж байгаад сонгоход хангалттай.
Оракл хөзрөөр хэрхэн мэргэлэх вэ?
Хөзрөө хольж байгаад дурын нэг хөзрийг сөхөж мэргэлнэ. Хэдэн ч ширхэг хөзөр сөхөж болно. Оракл хөзрөө дангаар нь эсвэл тарот мэргэ дээрээ нэмэлт мэдээлэл эсвэл батламж болгон ашиглахад тохиромжтой.
Хөзрийн тайлбар
Хөзрүүд нь өөр дээрээ тодорхой мессежтэй тул заавал тайлбар ашиглах шаардлагагүй. Хүсвэл Англи хэл дээрхи тайлбарыг хөзрийн саван дээрхи QR кодыг уншуулж харах боломжтой. Монгол тайлбар байхгүйг анхаарна уу.
"Romance angels" оракл хөзрийн гол онцлог ба ялгаа:
Алдарт Doreen Virtue зохиолчийн гаргасан оракл хөзөр. Сахиусан тэнгэрүүдээс ирж буй хайрын харилцааны талаархи мэдээлэл, зөвлөмжийг өгүүлсэн хөзрүүдтэй. Хайр дурлалын сэдвээр мэргэлэх хүсэлтэй хүмүүст тохиромжтой.
StorePay
Ашиглан 4 хуваан төлөх боломжтой