Байгалийн чулуу, ургамал нэмсэн ордны лаа. Энэхүү лааг гартаа атган хэсэгхэн хугацаанд бясалгаж идэвхижүүлээд асааж хэрэглэнэ. Уг лаа нь тухайн ордны хүний ээлтэй чулуу болон ургамлын хүч, галын эрчимээр энергийг идэвхижүүлж, босгох зориулалттай.
- Хонь: ногоон жонш, усан болор чулуу орсон. Ногоон жонш нь оюун санааг хурцалж, төвлөрөхөд туслах бол усан болор нь бүх хүрдийг цэвэршүүлж, тогтворжуулах үйлчилгээтэй.
- Үхэр: шар болор буюу lemon quartz, усан болор чулуу орсон. Шар болор нь наран сүлжээ хүрдийг идэвхижүүлж, аливааг хурдтай хүчтэй хийх, эд баялагийг дуудахад туслах бол усан болор нь бүх хүрдийг цэвэршүүлж, тогтворжуулах үйлчилгээтэй.
- Ихэр: ногоон ундрам, усан болор чулуу орсон. Ногоон ундрам нь ихрийнхэнд аз хийморь, эд баялагийг дуудаж зүрхэн хүрдийг нээхэд туслах бол усан болор нь бүх хүрдийг цэвэршүүлж, тогтворжуулах үйлчилгээтэй.
- Мэлхий: лабрадорит, усан болор чулуу орсон. Лабрадорит буюу хувилгаан чулуу нь мэлмий хүрдийг бэхжүүлж бусдын энергит хэт мэдрэг байхаас хамгаалж, зөн совинг сайжруулах бол усан болор нь бүх хүрдийг цэвэршүүлж, тогтворжуулах үйлчилгээтэй.
- Арслан: барын нүд, усан болор чулуу орсон. Барын нүд нь наран сүлжээ хүрдийг идэвхижүүлж, цог золбоо, эр зоригийг тань нэмж, эд баялагийн үүд хаалгыг нээхэд тань туслах бол усан болор нь бүх хүрдийг цэвэршүүлж, тогтворжуулах үйлчилгээтэй.
- Охин: (түр дууссан)
- Жинлүүр: содалит, усан болор чулуу орсон. Содалит чулуу нь хоолойн хүрдэд хүрч үйлчлэх бөгөөд үгийг тань оновчтой, оюуныг тань хурц байхад туслах бол усан болор нь бүх хүрдийг цэвэршүүлж, тогтворжуулах үйлчилгээтэй.
- Хилэнц: утаат болор, усан болор чулуу орсон. Утаат болор нь таны энергийг газардуулж, элдэв сөрөг энергийн дайралтаас хамгаалж аливааг хэт сөргөөр сэтгэхээс сэргийлэхэд туслах бол усан болор нь бүх хүрдийг цэвэршүүлж, тогтворжуулах үйлчилгээтэй.
- Нум: 2 ширхэг усан болор чулуу орсон. Усан болор чулуу нь мастер анагаагч гэж нэрлэгддэг бөгөөд эзнийхээ бүх энергийн хүрдүүдийг цэвэрлэж, энергийн урсгалуудыг нээж, аураг бэхжүүлдэг гэгддэг маш цэвэр ариун бөгөөд өндөр давтамжийн энергитэй чулуу юм. Энэхүү чулуу нь таны бүх хүрдүүдийг цэвэршүүлж, тогтворжуулахад тусална.
- Матар: хар обсидиан, усан болор чулуу орсон. Хар обсидиан нь энергийг элдэв сөрөг энергийн дайралт, атаа жөтөө, хар цагаан хэл амнаас хамгаалахаас гадна энергийг газардуулж илүү ноён нуруутай тогтвортой байхад туслах бол усан болор нь бүх хүрдийг цэвэршүүлж, тогтворжуулах үйлчилгээтэй.
- Хумх: улаан хас, усан болор чулуу орсон. Улаан хас чулуу нь суурь хүрдэд хүрч үйлчлэн идэвхи энерги, гал цогийг тань нэмж, илүү урам зоригтой байхад тань туслах бол усан болор нь бүх хүрдийг цэвэршүүлж, тогтворжуулах үйлчилгээтэй.
- Загас: (түр дууссан)