Хөзрийн ялгаа ба онцлог:
Everyday Witch Tarot бол уран бүтээлч Deborah Blake-ийн бүтээсэн, зөөлөн, эерэг, өдөр тутмын амьдралыг илэрхийлэх тарот хөзөр юм. Бараан, готик зураглалтай хөзрүүдтэй харьцуулахад илүү дотно, хөгжилтэй, эерэг мэдрэмж төрүүлдэг.
✨ Онцлог, өвөрмөц шинжүүд
🎨 Зөөлөн, баяр баясгалантай дүрслэл – Хөзөр бүр нь тод өнгө орсон, хошигнол, эерэг сэтгэл хөдлөлтэй дүрслэлүүдийг агуулдаг. Эдгээр зургууд нь өдөр тутмын амьдралын илэрхийлэл болдог бөгөөд уншигчдад амархан ойлгогдож, дотно мэдрэмжийг төрүүлдэг.
🐱 Бяцхан муужгай – Хөзөр дээр дүрслэгдсэн муур нь уг хөзрийн чухал дүр болж, сүнслэг амьдрал, мэдрэмжүүдийн бэлэг тэмдэг болж өгдөг. Муур нь энэ тарот хөзөрт увсидах, сэтгэл татах, зөн совин гэх мэт олон бэлэгдлийг агуулдаг.
🌸 Өдөр тутмын амьдрал ба сүнслэг амьдралын холбоос – Энэхүү тарот хөзөр нь хийсвэр, сүнслэг мэдрэмжүүдийг өдөр тутмын амьдралд буулгаж өгдөг.
🔮 Смит-Уэйт систем дээр суурилсан.
🌿 Ямар хүнд тохиромжтой вэ?
✨ Сүнслэг хандлагаар амьдралыг ойлгохыг хүсдэг хүмүүс
✨ Гэртээ ч амьдралын өдөр тутмын жижиг сажиг зүйлсийг тэмдэглэж сурах, сэтгэл санаагаа дээшлүүлэх хүсэлтэй хүмүүс
✨ Анхлан суралцагчид
✨ Эрүүл мэнд, сэтгэл санаа, сүнслэг байдлаа тэнцвэржүүлэх хүсэлтэй хүмүүст
🌟 Everyday Witch Tarot бол өдөр тутмын амьдралдаа ч сүнслэг байдлыг мэдэрж, эерэг бодол, мэдрэмжүүдээр сэтгэлээ дүүргэх хүсэлтэй хүмүүст тохиромжтой тарот хөзөр юм. 🐱🔮
Тарот хөзрийн товч түүх:
Тарот хөзөр нь олон зуун жилийн өмнөөс уламжлагдаж ирсэн мэргийн хөзөр юм. Түүхчид тарот хөзрийг эртний Египет бурхад, дарь эхийн нууцуудаас сэдэвлэгдсэн гэж үздэг бөгөөд 18-р зууны үед Европруу тархахдаа зөвхөн баян ноёдын гараас гарт дамждаг байв. Харин 19-р зуунаас олон нийтэд тархаж эхлэсэн бөгөөд Памела Смит болон Артур Уэйт нэртэй оккултистууд бидний одоогийн хэрэглэж буй "уламжлалт зураглалтай" тарот хөзрийг анх эрхлэн нийтэлж байжээ.
Үүний дараагаар үй олон өөр зураглалтай тарот хөзрүүд төрөн гарсан авч, бүгд Смит болон Уэйтийн гаргасан 78 хөзөр бүхий тарот хөзрийн бүтэц болон утга дээр суурилсан байдаг. Иймээс тарот мэргэд суралцаж байгаа хүмүүс эхлээд Смит Уэйтийн аль нэг хөзрийг сонгон авч суралцваас дараа дараагийн илүү нарийн утга, энерги бүхий хөзрүүдээр мэргэлэхэд дөхөм болох юм.
Хэмжээ:
10*6 см
Материал:
Бүрэлттэй цаас
Хөзрийн утгын тайлбар:
Смит Уэйтийн хөзөр дээр суурилсан хөзрүүдийн утга бүхий Монгол хэл дээрхи хэвлэмэл тайлбар дагалдаж очино. Мөн хайрцаг дээрхи QR кодыг уншуулж Англи хэл дээрхи онлайн тайлбар авах боломжтой.
Жич: Энэхүү хөзөр нь хэрэглэгчдийнхээ худалдан авах чадварыг харгалзан үзсэний үндсэн дээр боломжийн үнээр худалдаалж буй дуурайж хэвлэсэн хөзөр юм. Хэрэв та энэ хөзрийн албан ёсны хэвлэл бүхий хөзрийг авахыг хүсвэл бидэнлүү чатаар холбогдож захиалан авах боломжтой.
StorePay
Ашиглан 4 хуваан төлөх боломжтой