Zodiac 108 оракл хөзрийн онцлог ба тайлбар
"Zodiac 108" нь 132 хөзрөөс бүрдсэн бөгөөд астрологи, тоон зүй, таротын билэгдлийг нэгтгэсэн онцгой оракл хөзөр юм. Энэ хөзөр нь уншлагын явцад гүнзгий утга нэмж, олон түвшний тайлбар хийх боломжийг олгодог.
Онцлог, өвөрмөц шинжүүд
♈ Астрологийн 12 ордны эрчим шингэсэн – Орд бүрт 9 хөзөр оногдсон, нийт 108 үндсэн хөзөртэй.
🔢 Тоон зүйн хүчийг агуулсан – Тодорхой тоонууд болон билэгдлүүд нь хувь тавилан, хувь хүний хөгжилд чиглэсэн тайлбарыг санал болгодог.
🔮 Таротын зарим элементүүдийг багтаасан – Зарим хөзөр нь таротын архетипуудтай уялдсан.
🌀 Олон түвшний тайлбар– Объект дээр суурилсан тул дүрслэлүүдээс олон янзаар утга гаргаж унших боломжтой.
📖 Нэмэлт ном шаардлагагүй – Хөзөр бүр олон түлхүүр үг, утга агуулсан тул эхлэгчдэд ч ойлгомжтой, шууд унших боломжтой.
Ямар хүнд тохиромжтой вэ?
🔹 Астрологид дуртай хүмүүст
🔹 Гүнзгий, өргөн хүрээтэй уншлага хийх сонирхолтой хүмүүст
🔹 Тоон зүй, таротын уншлага хослуулахыг хүссэн хүмүүст
🔹 Олон талт, уян хатан мэргэ хэрэглэхийг хүсэж буй хүмүүст
Оракл хөзөр гэж юу вэ?
Оракл хөзөр нь хөзөр бүр дээрээ тодорхой мэдээллийг бичсэн байдаг бөгөөд тарот хөзөр шиг хөзөр бүрийг цээжлэх шаардлагагүйгээр асуулттайгаа холбон бэлэн мессеж уншиж хүлээн авах боломжтой мэргийн хөзөр юм. Мянга мянган төрлийн оракл хөзрүүд байдаг бөгөөд та өөрт хамгийн таалагдсан, хэрэгтэй сэдэв, дуртай зураглалаа харж байгаад сонгоход хангалттай.
Оракл хөзрөөр хэрхэн мэргэлэх вэ?
Хөзрөө хольж байгаад дурын нэг хөзрийг сөхөж мэргэлнэ. Хэдэн ч ширхэг хөзөр сөхөж болно. Оракл хөзрөө дангаар нь эсвэл тарот мэргэ дээрээ нэмэлт мэдээлэл эсвэл батламж болгон ашиглахад тохиромжтой.
Материал:
Бүрэлттэй цаас
Жич: Энэхүү хөзөр нь хэрэглэгчдийнхээ худалдан авах чадварыг харгалзан үзсэний үндсэн дээр боломжийн үнээр худалдаалж буй дуурайж хэвлэсэн хөзөр юм. Хэрэв та энэ хөзрийн албан ёсны хэвлэл бүхий хөзрийг авахыг хүсвэл бидэнлүү чатаар холбогдож захиалан авах боломжтой.
StorePay
Ашиглан 4 хуваан төлөх боломжтой