"Chakra Wisdom Oracle" хөзрийн онцлог ба тайлбар
"Chakra Wisdom Oracle" хөзөр нь Tori Hartman-ны бүтээл бөгөөд хүний долоон хүрдний эрчим дээр суурилсан, гүн гүнзгий дотоод мэдрэмж, сүнслэг өсөлтөд чиглэсэн байдаг. Энэхүү хөзөр нь тухайн хүний амьдралын аль хэсэгт энергийн урсгал хаалттай байгааг онцолж, дотоод өөрчлөлт хийх боломжийг олгоход тусална.
Онцлог, өвөрмөц шинжүүд
🌟 7 хүрдний зарчим дээр суурилсан – Хөзөр бүр тодорхой нэг хүрдтэй уялдсан байдаг тул тухайн хүрдний энергийн тэнцвэр, асуудлыг таньж мэдэхэд тусалдаг.
🟡 Өнгөөр илэрхийлэгдсэн чакра систем – Хөзөр бүр тодорхой өнгөтэй бөгөөд тухайн өнгө нь тухайн чакратай хэрхэн холбогдож байгааг илтгэнэ:
🔮 Чакрагаар дамжуулан өөрийгөө таних боломж – Хүн өөрийн энергийн блокийг таньж, амьдралын хаана өөрчлөлт хийх шаардлагатайг ойлгох боломжтой.
📖 Хувь хүний өсөлт, дотоод ойлголтод чиглэсэн мессежүүд – Энэ хөзөр нь зөвхөн гаднах нөхцөл байдлыг бус, тухайн хүний дотоод сэтгэл, итгэл үнэмшлийг ойлгоход тусална.
🌀 Гүн ухаантай, тодорхой түүхүүд – Хөзөр бүр өөрийн гэсэн билэгдэл, гүн утгатай бөгөөд чакраны нөлөөг тайлбарласан богино түүхүүдийг агуулдаг.
Ямар хүнд тохиромжтой вэ?
🔹 Өөрийн энергийн тэнцвэрээ таньж, хөгжихийг хүсэж буй хүмүүст
🔹 Чакраны энергитэй ажиллахыг хүссэн хүмүүст
🔹 Дотоод өөрчлөлт, сүнслэг өсөлтийг зорьж буй хүмүүст
🔹 Энергийн цэвэрлэгээ, засал хийхийг хүсэж буй хүмүүст
Оракл хөзөр гэж юу вэ?
Оракл хөзөр нь хөзөр бүр дээрээ тодорхой мэдээллийг бичсэн байдаг бөгөөд тарот хөзөр шиг хөзөр бүрийг цээжлэх шаардлагагүйгээр асуулттайгаа холбон бэлэн мессеж уншиж хүлээн авах боломжтой мэргийн хөзөр юм. Мянга мянган төрлийн оракл хөзрүүд байдаг бөгөөд та өөрт хамгийн таалагдсан, хэрэгтэй сэдэв, дуртай зураглалаа харж байгаад сонгоход хангалттай.
Оракл хөзрөөр хэрхэн мэргэлэх вэ?
Хөзрөө хольж байгаад дурын нэг хөзрийг сөхөж мэргэлнэ. Хэдэн ч ширхэг хөзөр сөхөж болно. Оракл хөзрөө дангаар нь эсвэл тарот мэргэ дээрээ нэмэлт мэдээлэл эсвэл батламж болгон ашиглахад тохиромжтой.
Материал:
Бүрэлттэй цаас
Жич: Энэхүү хөзөр нь хэрэглэгчдийнхээ худалдан авах чадварыг харгалзан үзсэний үндсэн дээр боломжийн үнээр худалдаалж буй дуурайж хэвлэсэн хөзөр юм. Хэрэв та энэ хөзрийн албан ёсны хэвлэл бүхий хөзрийг авахыг хүсвэл бидэнлүү чатаар холбогдож захиалан авах боломжтой.
StorePay
Ашиглан 4 хуваан төлөх боломжтой