"Angels of Abundance" оракл хөзрийн онцлог ба тайлбар
"Angels of Abundance"нь Doreen Virtue болон Grant Virtue нарын бүтээсэн материаллаг болон сүнслэг элбэг дэлбэг байдлыг татахад чиглэсэн сахиусан тэнгэрийн зөвлөмжийг өгдөг хүчтэй, эерэг оракл хөзөр юм..
Онцлог, өвөрмөц шинжүүд
👼 Сахиусан тэнгэрийн мессежүүд – Энэхүү хөзөр нь сахиусан тэнгэрүүдээс ирж буй мэргэн ухаан, зөвлөмжийг дамжуулж, элбэг дэлбэг байдлыг бий болгоход тусална.
💰 Санхүү, ажил мэргэжил, материаллаг хангалуун байдалтай холбоотой. Ихэнх оракл хөзөр сүнслэг өсөлтөд анхаардаг бол энэ хөзөр нь баялаг татах боломжийг нээхэд чиглэсэн.
🌈 Эерэг, өөдрөг зөвлөмжтэй – Хүн өөрийн бодол, итгэл үнэмшлээ эерэг байлгаж, элбэг дэлбэг амьдралыг бий болгох боломжтой гэсэн зарчимд суурилдаг.
📜 Энгийн, ойлгомжтой тайлбаруудтай – Хөзөр бүр тодорхой бөгөөд шууд мессежтэй тул анхлан суралцаж байгаа хүмүүст ойлгоход амархан.
✨ Хязгаарлагдмал итгэл үнэмшлийг арилгах – Элбэг дэлбэг байдлыг бий болгоход саад болж буй хязгаарлагдмал сэтгэлгээ, айдас, эргэлзээг даван туулахад туслах зурвасуудыг өгдөг.
Ямар хүнд тохиромжтой вэ?
🔹 Санхүүгийн болон материаллаг боломжуудаа нээхийг хүсэж буй хүмүүст
🔹 Өөрийн сэтгэлгээ, энергийг эерэг болгож, элбэг дэлбэг амьдралд нээлттэй болохыг хүсэж байгаа хүмүүст
🔹 Сахиусан тэнгэрийн эрчимтэй холбогдож, зөвлөмж авахыг хүссэн хүмүүст
Оракл хөзөр гэж юу вэ?
Оракл хөзөр нь хөзөр бүр дээрээ тодорхой мэдээллийг бичсэн байдаг бөгөөд тарот хөзөр шиг хөзөр бүрийг цээжлэх шаардлагагүйгээр асуулттайгаа холбон бэлэн мессеж уншиж хүлээн авах боломжтой мэргийн хөзөр юм. Мянга мянган төрлийн оракл хөзрүүд байдаг бөгөөд та өөрт хамгийн таалагдсан, хэрэгтэй сэдэв, дуртай зураглалаа харж байгаад сонгоход хангалттай.
Оракл хөзрөөр хэрхэн мэргэлэх вэ?
Хөзрөө хольж байгаад дурын нэг хөзрийг сөхөж мэргэлнэ. Хэдэн ч ширхэг хөзөр сөхөж болно. Оракл хөзрөө дангаар нь эсвэл тарот мэргэ дээрээ нэмэлт мэдээлэл эсвэл батламж болгон ашиглахад тохиромжтой.
Материал:
Бүрэлттэй цаас
Жич: Энэхүү хөзөр нь хэрэглэгчдийнхээ худалдан авах чадварыг харгалзан үзсэний үндсэн дээр боломжийн үнээр худалдаалж буй дуурайж хэвлэсэн хөзөр юм. Хэрэв та энэ хөзрийн албан ёсны хэвлэл бүхий хөзрийг авахыг хүсвэл бидэнлүү чатаар холбогдож захиалан авах боломжтой.
StorePay
Ашиглан 4 хуваан төлөх боломжтой