“Island Wellness” хайрын оракл хөзөр

25,000₮
Үлдэгдэл: 4

"Island Time Wellness" хайрын оракл хөзрийн онцлог ба ялгаа💖
"Island Time Wellness" Love Oracle Cards нь хайрын харилцаа, сэтгэл зүйн болон хувь хүний хөгжлийг ойлгоход чиглэсэн оракл хөзөр юм. Энэ хөзөр нь романтик харилцаанд гарч болох сорилт, боломжуудыг таньж мэдэхэд тусална.
Онцлог, өвөрмөц шинжүүд
🌴Энгийн хэрнээ гүн гүнзгий мессежүүд – Энэхүү хөзөр нь товч, ойлгомжтой түлхүүр үгсээр дамжуулан хайрын амьдралын талаар тодорхой мэдээлэл өгдөг.
💞 Бодит харилцааны нөхцөл байдлууд – Хайрын харилцааны өөр өөр үе шатыг илэрхийлсэн, бодит амьдралтай холбоотой түлхүүр утгатай. Жишээ нь: Separation (Салалт), Engagement Ring (Гэрлэх санал), Twin Flames (Ихэр дөл), Karmic Relationship (Кармик харилцаа) гэх мэт.
🔮 Хялбар бөгөөд үр дүнтэй уншлага – Анхан шатныхан ч гэсэн хялбархан ойлгож, өдөр тутмын уншлагад ашиглах боломжтой.
Ямар хүнд тохиромжтой вэ?
💗 Хайрын харилцааны чиглэл, боломжуудыг ойлгохыг хүсэж байгаа хүмүүст
💗 Амьдралынхаа романтик талыг илүү ойлгох хүсэлтэй хүмүүст
💗 Энгийн бөгөөд тодорхой оракл хөзөр сонирхдог хүмүүст

Оракл хөзөр гэж юу вэ?
Оракл хөзөр нь хөзөр бүр дээрээ тодорхой мэдээллийг бичсэн байдаг бөгөөд тарот хөзөр шиг хөзөр бүрийг цээжлэх шаардлагагүйгээр асуулттайгаа холбон бэлэн мессеж уншиж хүлээн авах боломжтой мэргийн хөзөр юм. Мянга мянган төрлийн оракл хөзрүүд байдаг бөгөөд та өөрт хамгийн таалагдсан, хэрэгтэй сэдэв, дуртай зураглалаа харж байгаад сонгоход хангалттай.

Оракл хөзрөөр хэрхэн мэргэлэх вэ?
Хөзрөө хольж байгаад дурын нэг хөзрийг сөхөж мэргэлнэ. Хэдэн ч ширхэг хөзөр сөхөж болно. Оракл хөзрөө дангаар нь эсвэл тарот мэргэ дээрээ нэмэлт мэдээлэл эсвэл батламж болгон ашиглахад тохиромжтой.

Материал: Бүрэлттэй цаас

Жич: Энэхүү хөзөр нь хэрэглэгчдийнхээ худалдан авах чадварыг харгалзан үзсэний үндсэн дээр боломжийн үнээр худалдаалж буй дуурайж хэвлэсэн хөзөр юм. Хэрэв та энэ хөзрийн албан ёсны хэвлэл бүхий хөзрийг авахыг хүсвэл бидэнлүү чатаар холбогдож захиалан авах боломжтой.

StorePay

Ашиглан 4 хуваан төлөх боломжтой

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл