Материал:
Цэвэр байгалийн чулуу
Хэмжээ:
Чулууны урт 4см орчим, зүүлтний урт 55см уртасгах боломжтой.
Хадгалах заавар:
Нарны шууд тусгалгүй, хуурай газар хадгална. Худалдан авалтын дараах эвдрэл гэмтлийг худалдан авагч хариуцахыг анхаараарай.
Чулуунуудын утга:
- Хар обсидиан: Галт уулын хайлмагаас гарж ирдэг шилэн бүтэцтэй чулуу. Энэхүү чулуу нь хурц ирмэгүүдийг үүсгэдэг учир эрт дээр үед илд, жадны үзүүр зэрэгт хэрэглэдэг байсан ажээ. Иймээс ч сөрөг энергиэс эзнээ хамгаалж, аураны хамгаалалтыг бэхжүүлэн, элдэв атаа жөтөө, хорон муу үгс, биеийн хөнгөн өвчлөл зэргийг өөртөө хураан авж, энерги цэвэрлэж хамгаалдаг гайхалтай чулуу юм.
- Ягаан болор: Нөхцөлгүй хайр, энэрэнгүй сэтгэлийг эрхшээгч зөөлөн энергитэй чулуу. Зүрхэн хүрдэд шууд хүрж үйлчилдэг тул эзэндээ романтик байдал, хайр дүүрэн харилцаануудыг дуудаж өгнө. Ширүүн ааштай, амархан ууралж уцаарладаг, бусдад итгэж чаддаггүй хүмүүст онцгой ээлтэй.
- Барын нүд: Хүний эд баялаг, урам зориг, гал эрч хүчийг эрхшээгч наран сүлжээ хүрдэд хүрч үйлчилдэг энэхүү чулуу нь эзэндээ эр зориг, цуцашгүй эрч хүчийг дууддаг. Нарны алтан шар өнгө нь амьдралд аз жаргал, урам зоригийг дууддаг бол, хар өнгө нь аливаа сөрөг энергиэс давхар хамгаалж өгнө. Урам зориг мохсон, гал цоггүй, ажил бүтэл муутай байгаа хүмүүст онцгой ээлтэй.
- Цэцэгт мана: Гайхалтай эмэгтэйлэг энергитэй энэхүү чулуу нь эзэндээ бүтээлч, хүсэл бүтээгч энергийг дууддаг гэдэг. Аливаа ажлыг стресстэхгүй тайван байдлаар хийж бүтээх, хувь хүнийхээ хөгжилд анхаарах, хүслээ биелүүлэх хүсэлтэй, манифест ихээхэн хийж байгаа хүмүүст онцгой тохиромжтой.