Learning Deck тарот хөзөр

35,000₮
Үлдэгдэл: 4

"Learning Tarot Deck" хөзрийн ялгаа ба онцлог

Тарот сурч эхэлж буй анхан шатны уншигчдад зориулсан маш ойлгомжтой хөзөр юм. Энэхүү хөзөр нь өөр дээрээ тайлбартай тул хэрэглэхэд маш хялбар гэдгээрээ онцлог.


📚 Онцлог, өвөрмөц шинжүүд

🔍Хөзөр дээр шууд тайлбартай – Хөзөр бүрийн зөв болон урвуу байрлалын товч тайлбар бичигдсэн байдаг.

🧠Сурахад хялбар бүтэц – Уламжлалт Rider-Waite хөзөр дээр үндэслэсэн.

🎨 Цэвэрхэн, ойлгомжтой загвар – Хэт урлаглаг, билэгдэл ихтэй бус, ойлгомжтой, цэгцтэй дүрслэлтэй.

🃏 78 ширхэг уламжлалт хөзөр – Том аркан болон жижиг арканууд бүгд багтсан.


🎯 Ямар хүнд тохиромжтой вэ?

✨ Тарот суралцаж эхэлж буй анхан шатны сонирхогчдод

✨ Уншлага хийхдээ утгаа мартаад байдаг хүмүүст

✨ Сургалтын зориулалтаар ашиглах, хичээл заах хүмүүст

✨ Таротын утгыг бүтцээр нь ойлгож, амархан тогтоохыг хүсдэг хүмүүст

✨ Rider-Waite системийг суурь болгож сурах зорилготой хүмүүст


Тарот хөзрийн товч түүх:

Тарот хөзөр нь олон зуун жилийн өмнөөс уламжлагдаж ирсэн мэргийн хөзөр юм. Түүхчид тарот хөзрийг эртний Египет бурхад, дарь эхийн нууцуудаас сэдэвлэгдсэн гэж үздэг бөгөөд 18-р зууны үед Европруу тархахдаа зөвхөн баян ноёдын гараас гарт дамждаг байв. Харин 19-р зуунаас олон нийтэд тархаж эхлэсэн бөгөөд Памела Смит болон Артур Уэйт нэртэй оккултистууд бидний одоогийн хэрэглэж буй "уламжлалт зураглалтай" тарот хөзрийг анх эрхлэн нийтэлж байжээ.

Үүний дараагаар үй олон өөр зураглалтай тарот хөзрүүд төрөн гарсан авч, бүгд Смит болон Уэйтийн гаргасан 78 хөзөр бүхий тарот хөзрийн бүтэц болон утга дээр суурилсан байдаг. Иймээс тарот мэргэд суралцаж байгаа хүмүүс эхлээд Смит Уэйтийн аль нэг хөзрийг сонгон авч суралцваас дараа дараагийн илүү нарийн утга, энерги бүхий хөзрүүдээр мэргэлэхэд дөхөм болох юм.


Хэмжээ:

10*6 см


Материал:

Бүрэлттэй цаас


Хөзрийн утгын тайлбар:

Смит Уэйтийн хөзөр дээр суурилсан хөзрүүдийн утга бүхий Монгол хэл дээрхи хэвлэмэл тайлбар дагалдаж очино. Мөн хайрцаг дээрхи QR кодыг уншуулж Англи хэл дээрхи онлайн тайлбар авах боломжтой.


Жич: Энэхүү хөзөр нь хэрэглэгчдийнхээ худалдан авах чадварыг харгалзан үзсэний үндсэн дээр боломжийн үнээр худалдаалж буй дуурайж хэвлэсэн хөзөр юм. Хэрэв та энэ хөзрийн албан ёсны хэвлэл бүхий хөзрийг авахыг хүсвэл бидэнлүү чатаар холбогдож захиалан авах боломжтойг мэдэгдэе.

StorePay

Ашиглан 4 хуваан төлөх боломжтой

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл