Чулууны утга:
- Ногоон ундрам: Энэхүү чулууг азын чулуу гэж нэрлэдэг. Тэрээр эзэндээ аз хийморь, эд баялагийг дуудахаас гадна зүрхэн хүрдэд хүрч үйлчилдэг тул нигүүлсэнгүй хайрын энергийг давхар өөрөөсөө цацруулдаг.
- Барын нүд: Хүний эд баялаг, урам зориг, гал эрч хүчийг эрхшээгч наран сүлжээ хүрдэд хүрч үйлчилдэг энэхүү чулуу нь эзэндээ эр зориг, цуцашгүй эрч хүчийг дууддаг. Нарны алтан шар өнгө нь амьдралд аз жаргал, урам зоригийг дууддаг бол, хар өнгө нь аливаа сөрөг энергиэс давхар хамгаалж өгнө. Урам зориг мохсон, гал цоггүй, ажил бүтэл муутай байгаа хүмүүст онцгой ээлтэй.
- Ягаан болор: Нөхцөлгүй хайр, энэрэнгүй сэтгэлийг эрхшээгч зөөлөн энергитэй чулуу. Зүрхэн хүрдэд шууд хүрж үйлчилдэг тул эзэндээ романтик байдал, хайр дүүрэн харилцаануудыг дуудаж өгнө. Ширүүн ааштай, амархан ууралж уцаарладаг, бусдад итгэж чаддаггүй хүмүүст онцгой ээлтэй.
- Нил ягаан болор: Эрт дээр үед аметист буюу нил ягаан болор чулуу нь алмаз эрдэнээс ч илүү үнэ цэнтэй, зөвхөн хаад ноёдын хэрэглэдэг чулуу байв. Титэм хүрдэд хүрч үйлчилдэг энэхүү чулуу нь айдас түгшүүрийг дарж, зөн совинтойгоо холбогдоход тусална. Мөн давхар энергийн хамгаалалтыг бэхжүүлж өгдөг.
Хэмжээ:
Материал:
Цэвэр байгалийн чулуу, зэс.
Арчлах заавар:
Нарны шууд тусгалгүй, хуурай газар хадгална. Худалдан авалтын дараах эвдрэл гэмтлийг худалдан авагч хариуцахыг анхаараарай.