Чулуун бөгж

22,000₮
Үлдэгдэл: 2

Чулууны утга:

  1. Хар обсидиан: Галт уулын хайлмагаас гарж ирдэг шилэн бүтэцтэй чулуу. Энэхүү чулуу нь хурц ирмэгүүдийг үүсгэдэг учир эрт дээр үед илд, жадны үзүүр зэрэгт хэрэглэдэг байсан ажээ. Иймээс ч сөрөг энергиэс эзнээ хамгаалж, аураны хамгаалалтыг бэхжүүлэн, элдэв атаа жөтөө, хорон муу үгс, биеийн хөнгөн өвчлөл зэргийг өөртөө хураан авж, энерги цэвэрлэж хамгаалдаг гайхалтай чулуу юм.
  2. Аметист: Эрт дээр үед аметист буюу нил ягаан болор чулуу нь алмаз эрдэнээс ч илүү үнэ цэнтэй, зөвхөн хаад ноёдын хэрэглэдэг чулуу байв. Титэм хүрдэд хүрч үйлчилдэг энэхүү чулуу нь айдас түгшүүрийг дарж, зөн совинтойгоо холбогдоход тусална. Мөн давхар энергийн хамгаалалтыг бэхжүүлж өгдөг.
  3. Цагаан болор: Тунгалаг, гэрэл дамжуулах чадвартай эрдэс чулуу бөгөөд эртнээс сүнслэг, эмчилгээний зориулалтаар хэрэглэгдэж иржээ. Энэ чулуу нь энергийн төвийг тэнцвэржүүлж, сөрөг энергийг саармагжуулан ариутгах чадвартай гэж үздэг ба эзэндээ дотоод тайван, төвлөрөл авчирдаг. Мөн бусдын сөрөг энерги, стресс, сэтгэлзүйн дарамт зэргийг өөртөө шингээн авч, эзний бие, оюун санааг хамгаалах хүчтэй гэж үздэг гайхалтай чулуу юм.


Хэмжээ:

Бөгж амалгаатай тул томсгох боломжтой.


Материал:

Цэвэр байгалийн чулуу.


Арчлах заавар:

Нарны шууд тусгалгүй, хуурай газар хадгална. Худалдан авалтын дараах эвдрэл гэмтлийг худалдан авагч хариуцахыг анхаараарай.

StorePay

Ашиглан 4 хуваан төлөх боломжтой

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл