Witches тарот хөзөр

35,000₮
Үлдэгдэл: 4

🕯 Witches Tarot хөзрийн ялгаа ба онцлог

Байгаль, элементийн хүч болон орчин үеийн шулмын ухаанд тулгуурласан тарот хөзөр юм. Ellen Dugan-ы зохиосон энэхүү хөзөр нь уламжлалт Rider Waite системийг шулмын замнал, зан үйл, байгалийн билэгдэлтэй хослуулсан ухаалаг, тэнцвэртэй дизайнтай.


🌿 Онцлог, өвөрмөц шинжүүд

🕯 Шулмын уламжлал ба практик – Онол төдий бус, бодит амьдралд хэрэгжүүлж болохуйц тайлбар, газардуулсан энерги давамгайлна.

🌿 Байгаль ба элементийн илэрхийлэл – Гал, ус, агаар, газар элементүүдийн тэнцвэрийг тод харуулж, өдөр тутмын уншлагад ойлгомжтой.

🌙 Уламжлалт хөзөрт суурилсан – Анхлан суралцагч болон туршлагатай уншигчдад аль алинд нь тохиромжтой.

🔮 Зөн совин + логик хосолсон уншлага – Хэт харанхуй, дарамттай бус; ойлголт, чиглэл, шийдэлд хүргэх тэнцвэртэй мессеж өгнө.


👁 Ямар хүнд тохиромжтой вэ?

🌿 Байгаль, шулмын ухаан, элементийн энергид татагддаг хүмүүст

🕯 Зөн совингоо аюулгүй, тогтвортой хөгжүүлэхийг хүсэгчдэд

🌙 Өдөр тутмын асуултад бодит, хэрэгжихүйц уншлага хийхийг зорьдог хүмүүст

🔮 Уламжлалт таротыг зөөлөн, байгалийн өнгө аястайгаар ашиглахыг хүсэгчдэд


Тарот хөзрийн товч түүх:

Тарот хөзөр нь олон зуун жилийн өмнөөс уламжлагдаж ирсэн мэргийн хөзөр юм. Түүхчид тарот хөзрийг эртний Египет бурхад, дарь эхийн нууцуудаас сэдэвлэгдсэн гэж үздэг бөгөөд 18-р зууны үед Европруу тархахдаа зөвхөн баян ноёдын гараас гарт дамждаг байв. Харин 19-р зуунаас олон нийтэд тархаж эхлэсэн бөгөөд Памела Смит болон Артур Уэйт нэртэй оккултистууд бидний одоогийн хэрэглэж буй "уламжлалт зураглалтай" тарот хөзрийг анх эрхлэн нийтэлж байжээ.

Үүний дараагаар үй олон өөр зураглалтай тарот хөзрүүд төрөн гарсан авч, бүгд Смит болон Уэйтийн гаргасан 78 хөзөр бүхий тарот хөзрийн бүтэц болон утга дээр суурилсан байдаг. Иймээс тарот мэргэд суралцаж байгаа хүмүүс эхлээд Смит Уэйтийн аль нэг хөзрийг сонгон авч суралцваас дараа дараагийн илүү нарийн утга, энерги бүхий хөзрүүдээр мэргэлэхэд дөхөм болох юм.


Хэмжээ:

10*6 см


Материал:

Бүрэлттэй цаас


Хөзрийн утгын тайлбар:

Смит Уэйтийн хөзөр дээр суурилсан хөзрүүдийн утга бүхий Монгол хэл дээрхи хэвлэмэл тайлбар дагалдаж очино. Мөн хайрцаг дээрхи QR кодыг уншуулж Англи хэл дээрхи онлайн тайлбар авах боломжтой.


Жич: Энэхүү хөзөр нь хэрэглэгчдийнхээ худалдан авах чадварыг харгалзан үзсэний үндсэн дээр боломжийн үнээр худалдаалж буй дуурайж хэвлэсэн хөзөр юм. Хэрэв та энэ хөзрийн албан ёсны хэвлэл бүхий хөзрийг авахыг хүсвэл бидэнлүү чатаар холбогдож захиалан авах боломжтойг мэдэгдэе.


StorePay

Ашиглан 4 хуваан төлөх боломжтой

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл