🤍 The Unveiled Tarot хөзрийн ялгаа ба онцлог
Jesse Lonergan-ы бүтээсэн энэхүү хөзөр нь минимал шугаман дүрслэл, ил тод, таротын утгыг хялбар бөгөөд гүнзгий ойлгуулахад чиглэсэн.
✨ Онцлог, өвөрмөц шинжүүд
🤍 Минимал, ил тод дизайн – Илүүдэл чимэглэлгүй, цэвэр дүрслэл нь картын үндсэн утга, энерги дээр төвлөрөх боломж олгодог.
🤍 “Unveiled” буюу нээх философи – Далдлах бус, үнэнтэй шууд нүүр тулах, өөрийгөө ил тод харахад чиглэсэн концепц.
🧠 Зөн совин + оюун ухаанд суурилсан уншлага – Мэдрэмжээс гадна логик, ухамсарт ойлголтыг дэмждэг.
🃏 Rider–Waite системийн суурь – Уламжлалт бүтэцтэй тул уншихад ойлгомжтой, орчин үеийн хэлбэрээр шинэчлэгдсэн.
👁 Ямар хүнд тохиромжтой вэ?
🤍 Минимал, цэвэр дизайн сонирхдог хүмүүст
🪞 Өөрийгөө шударгаар, ил тод танин мэдэхийг хүсэгчдэд
✨ Тодорхой, будлиангүй мессежтэй уншлага хийхийг зорьдог хүмүүст
🃏 Эхлэгч болон орчин үеийн тарот сонирхогчдод
🤍 Сэтгэлзүйн ойлголт, ухамсрын ажилд тарот ашигладаг хүмүүст
Тарот хөзрийн товч түүх:
Тарот хөзөр нь олон зуун жилийн өмнөөс уламжлагдаж ирсэн мэргийн хөзөр юм. Түүхчид тарот хөзрийг эртний Египет бурхад, дарь эхийн нууцуудаас сэдэвлэгдсэн гэж үздэг бөгөөд 18-р зууны үед Европруу тархахдаа зөвхөн баян ноёдын гараас гарт дамждаг байв. Харин 19-р зуунаас олон нийтэд тархаж эхлэсэн бөгөөд Памела Смит болон Артур Уэйт нэртэй оккултистууд бидний одоогийн хэрэглэж буй "уламжлалт зураглалтай" тарот хөзрийг анх эрхлэн нийтэлж байжээ.
Үүний дараагаар үй олон өөр зураглалтай тарот хөзрүүд төрөн гарсан авч, бүгд Смит болон Уэйтийн гаргасан 78 хөзөр бүхий тарот хөзрийн бүтэц болон утга дээр суурилсан байдаг. Иймээс тарот мэргэд суралцаж байгаа хүмүүс эхлээд Смит Уэйтийн аль нэг хөзрийг сонгон авч суралцваас дараа дараагийн илүү нарийн утга, энерги бүхий хөзрүүдээр мэргэлэхэд дөхөм болох юм.
Хэмжээ:
10*6 см
Материал:
Бүрэлттэй цаас
Хөзрийн утгын тайлбар:
Смит Уэйтийн хөзөр дээр суурилсан хөзрүүдийн утга бүхий Монгол хэл дээрхи хэвлэмэл тайлбар дагалдаж очино. Мөн хайрцаг дээрхи QR кодыг уншуулж Англи хэл дээрхи онлайн тайлбар авах боломжтой.
Жич: Энэхүү хөзөр нь хэрэглэгчдийнхээ худалдан авах чадварыг харгалзан үзсэний үндсэн дээр боломжийн үнээр худалдаалж буй дуурайж хэвлэсэн хөзөр юм. Хэрэв та энэ хөзрийн албан ёсны хэвлэл бүхий хөзрийг авахыг хүсвэл бидэнлүү чатаар холбогдож захиалан авах боломжтойг мэдэгдэе.

StorePay
Ашиглан 4 хуваан төлөх боломжтой