Тарот хөзрийн товч түүх:
Тарот хөзөр нь олон зуун жилийн өмнөөс уламжлагдаж ирсэн мэргийн хөзөр юм. Түүхчид тарот хөзрийг эртний Египет бурхад, дарь эхийн нууцуудаас сэдэвлэгдсэн гэж үздэг бөгөөд 18-р зууны үед Европруу тархахдаа зөвхөн баян ноёдын гараас гарт дамждаг байв. Харин 19-р зуунаас олон нийтэд тархаж эхлэсэн бөгөөд Памела Смит болон Артур Уэйт нэртэй оккултистууд бидний одоогийн хэрэглэж буй "уламжлалт зураглалтай" тарот хөзрийг анх эрхлэн нийтэлж байжээ.
Үүний дараагаар үй олон өөр зураглалтай тарот хөзрүүд төрөн гарсан авч, бүгд Смит болон Уэйтийн гаргасан 78 хөзөр бүхий тарот хөзрийн бүтэц болон утга дээр суурилсан байдаг. Иймээс тарот мэргэд суралцаж байгаа хүмүүс эхлээд Смит Уэйтийн аль нэг хөзрийг сонгон авч суралцваас дараа дараагийн илүү нарийн утга, энерги бүхий хөзрүүдээр мэргэлэхэд дөхөм болох юм.
Аль хөзрийг нь сонгож авах вэ?
Анхлан сурж байгаа бол Смит Уэйтийн хөзрүүдийн аль нэгийг сонгох нь илүү тохиромжтой. Смит Уэйтийн хөзрүүд дотроо олон төрөл, нэршилтэй байдаг боловч хөзрийн зургуудын утга агууламж, дүрүүд, тэмдэгтүүд, хөдөлгөөнүүд бүгд яг ижил бөгөөд зөвхөн тод эсвэл бүдэг өнгөтэй, хүрээтэй хүрээгүй зэргээрээ л ялгаатай учир та зургуудыг харж байгаад өөрт таалагдсан аль нэгийг нь эндээс сонгон авахад хангалттай.
Хөзрүүдийн ялгаа ба онцлог:
Хэмжээ:
10*6 см
Материал:
Бүрэлттэй цаас
Хөзрүүдийн утгын тайлбар:
Смит Уэйтийн хөзөр дээр суурилсан хөзрүүдийн утга бүхий Монгол хэл дээрхи хэвлэмэл тайлбар дагалдаж очино. Мөн хайрцаг дээрхи QR кодыг уншуулж Англи хэл дээрхи онлайн тайлбар авах боломжтой.
StorePay
Ашиглан 4 хуваан төлөх боломжтой