Бүх төмөр савтай тарот хөзрүүд

55,000₮
Богино тайлбар
Төмөр савтай, зузаан, сайн чанарын хөзрүүд
Үлдэгдэл: 1

Тарот хөзрийн товч түүх:

Тарот хөзөр нь олон зуун жилийн өмнөөс уламжлагдаж ирсэн мэргийн хөзөр юм. Түүхчид тарот хөзрийг эртний Египет бурхад, дарь эхийн нууцуудаас сэдэвлэгдсэн гэж үздэг бөгөөд 18-р зууны үед Европруу тархахдаа зөвхөн баян ноёдын гараас гарт дамждаг байв. Харин 19-р зуунаас олон нийтэд тархаж эхлэсэн бөгөөд Памела Смит болон Артур Уэйт нэртэй оккултистууд бидний одоогийн хэрэглэж буй "уламжлалт зураглалтай" тарот хөзрийг анх эрхлэн нийтэлж байжээ.

Үүний дараагаар үй олон өөр зураглалтай тарот хөзрүүд төрөн гарсан авч, бүгд Смит болон Уэйтийн гаргасан 78 хөзөр бүхий тарот хөзрийн бүтэц болон утга дээр суурилсан байдаг. Иймээс тарот мэргэд суралцаж байгаа хүмүүс эхлээд Смит Уэйтийн аль нэг хөзрийг сонгон авч суралцваас дараа дараагийн илүү нарийн утга, энерги бүхий хөзрүүдээр мэргэлэхэд дөхөм болох юм.


Хөзрүүдийн ялгаа ба онцлог:

  1. Rider Waite - Райдэр хөзөр нь тод өнгийн зураглалтай, хамгийн олон хүнд хүрсэн классик тарот хөзөр гэдгээрээ онцлог. Анхлан суралцагчдад тохиромжтой.
  2. Learning tarot - Смит Уэйт хөзөр дээр суурилсан, хөзөр дээрээ дээш болон доош харсан утгуудын түлхүүр үгс, орд болон гарагийн холбоос зэргийг бичсэнээрээ анх суралцаж байгаа хүмүүст нэн тохиромжтой.
  3. Borderless - Смит Уэйт уламжлалт зураглалтай хөзрийн хүрээгүй хувилбар. Илүү том зураглалтай мэдрэмжийг өгөхөөс гадна хуучирсан мэт vintage хэв маягийн өнгөнд дуртай хүмүүст тохиромжтой. Анхлан суралцагчдад тохиромжтой.


Хэмжээ:

10*6 см

Материал:

Төмөр савтай, зузаан матт бүрэлттэй цаасан хөзөртэй, хөзрийн ирмэгүүд гялгар бүрэлттэй.

Хөзрүүдийн утгын тайлбар:

Смит Уэйтийн хөзөр дээр суурилсан хөзрүүдийн утга бүхий Монгол болон Англи хэл дээрхи хэвлэмэл тайлбар дагалдаж очино.

StorePay

Ашиглан 4 хуваан төлөх боломжтой

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл