Чулууны утга
Бадмаараг чулуу нь хайр, хүсэл эрмэлзэл, хүч чадал бөгөөд аз хийморийн чулуу юм. Энэхүү чулуу нь эрт дээр үеэс ихэс дээдсүүдийн хэрэглэж ирсэн гайхалтай чулуу бөгөөд Хиндү шашинд бадмаараг чулууг Кришна бурхны бэлэг тэмдэг болгон хүндэтгэдэг байна. Эрт дээр үед бадмаараг чулууг атган амьсгал хурааваас дараа төрөлдөө эзэн хаан болж төрнө гэдэг итгэл үнэмшил ч байдаг байсан ажээ.
Хэмжээ:
Бадмаараг чулуун хэмжээ 1 карат буюу 5*7мм, бөгжний тойргийг богиносгож, уртасгах боломжтой.
Материал:
Байгалийн бадмаараг чулуу, 925 сорьцтой мөнгө, сарнайн алтан бүрмэл. Төмөр ороогүй тул төмрийн харшилтай хүн зүүхэд асуудалгүй.
Арчлах заавар:
925 сорьцтой мөнгө нь бусад металийг бодвол зөөлөн бүтэцтэй тул зүүж байх үедээ хувцасанд гогдох, юманд хүчтэй цохих, дарахаас сэргийлж болгоомжтой хэрэглэнэ үү. Нарны шууд тусгалгүй, хуурай газар хадгална. Худалдан авалтын дараах эвдрэл гэмтлийг худалдан авагч хариуцахыг анхаараарай.
StorePay
Ашиглан 4 хуваан төлөх боломжтой