Чулууны утга
Опал буюу гэрэлт чимэд чулуу нь уран сэтгэмж, бүтээлч байдлыг сайжруулдаг бөгөөд юмсийг гүн гүнзгий бөгөөд үнэнээр нь харж, сэтгэл хөдлөлөө ойлгож оюун ухааны хувьд цэлмэг байхад тусладаг чадвартай тул "Нүдний чулуу" ч гэж нэрлэгддэг. Эрт дээр үед Опал чулууг хараа сайжруулах чадалтай ч гэж ярьцгаадаг байжээ. Опал нь дотроо хар, бараан өнгөтэй байдаг бөгөөд энэхүү чулуу нь илүү цайвар өнгөтэй тул буян арвидуулах, муу хар сэтгэлийг гэтэлгэх увдистай гэгддэг.
Хэмжээ:
Бугуйвчны урт 15.5см + 3см уртасгах боломжтой, опал чулуу хэмжээ 6*8мм.
Материал:
Цэвэр байгалийн Австраль опал чулуу, 925 сорьцтой мөнгө. Төмөр ороогүй тул төмрийн харшилтай хүн зүүхэд асуудалгүй.
Арчлах заавар:
925 сорьцтой мөнгө нь бусад металийг бодвол зөөлөн бүтэцтэй тул зүүж байх үедээ хувцасанд гогдох, юманд хүчтэй цохих, дарахаас сэргийлж болгоомжтой хэрэглэнэ үү. Нарны шууд тусгалгүй, хуурай газар хадгална. Худалдан авалтын дараах эвдрэл гэмтлийг худалдан авагч хариуцахыг анхаараарай.
StorePay
Ашиглан 4 хуваан төлөх боломжтой